
Сүүлийн үед бусдын эд хөрөнгийг санаатайгаар сүйтгэж, устгах тохиолдол их гарах болжээ. Тухайлбал, Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо “Бага баян” амралтын газрын “Энхийн төлөө цогцолбор” төвийн автомашины зогсоол дээр автомашины цонх хагалсан байна гэсэн мэдээллээр цагдаагийн байгууллагаас шалгахад Баянзүрх дүүргийн тавдугаар хороонд оршин суух 47 настай эмэгтэй М-ийн машины хаалганы шилийг санаатайгаар хагалжээ. Ийм төрлийн гэмт хэрэг хоёр удаа бүртгэгдсэн байна.
Д.Ундрах /24tsag.mn/