
Өчигдөр Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороонд “Ард 17” зочид буудалд хэсэг залуус манай дүүд хар тамхи татуулах гээд байна мэдээллээр очиж шалгасан байна. Шалгалтын явцад тус зочид буудлын хоёр давхарт Сүхбаатар дүүргийн 13-р хороонд оршин суух 24 настай эмэгтэй Э, Б, С, Х нары хамт мансуурсан байдалтай байсныг нь саатуулжээ. Эд мөрийн баримтаар хөх ууттай өвс, гаанс хэлбрийн усны сав зэргийг түр хураан авч Чингэлтэй дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэс шалгаж байна.
Д.Ундрах /24tsag.mn/