2013 онд зоонозын халдварт өвчний байгалийн голомт идэвхтэй, хүний
өвчний тохиолдол тасралтгүй бүртгэгдэж байна. Үүнээс тарваган тахал
өвчний хувьд 17 аймгийн 137 суманд тарваган тахлын байгалийн голомттой
бөгөөд Өвөрхангай аймгийн Хайрхандулаан, Уянга сумын нутгаас олзворлосон
мэрэгч амьтнаас тарваган тахлын үүсгэгч илрүүлж, байгалийн голомт
идэвхтэй байгааг тогтоогоод байна.Тарваган тахал нь хүнд халддаг гоц аюулт халдварт өвчин юм. Тиймээс хөдөө орон нутгаас орж ирэх замд нэмэлт пост ажиллуулж тарвага агнасан хүмүүсийг нийслэлд нэвтрүүлэхгүй байгаа юм. Ямартаа ч сүүлийн үед тарвага агнах иргэдийн тоо ихэсч, постууд их л ачаалалтай ажиллаж байгаа сурагтай. Энэ талаар ЦЕГ-ыг хэвлэл мэдээллийн ажилтан Н.Төгсбаяраас зарим зүйлийг тодрууллаа. -Сүүлийн үед иргэд тарвага агнасан тохиолдол бүртгэгдсэн үү?
Өчигдөр Сонгинохайрхан дүүргийн уулын аманд тарвага агнах гэж байсан залуу баригдсан. Тодруулбал, Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт уулын аманд тарвага агнахаар явж байсан 34 настай залууг Баянзүрх дүүргийн хоёрдугаар хорооны нутаг дэвсгэрт автомашинтайгаа явж байхад нь саатуулсан. Одоогоор эд мөрийн баримт болгож агнасан тарвага, буу сумыг нь хурааж авсан байгаа.
-Их хэмжээний тарваганы мах оруулж ирэхийг завдсан гэсэн мэдээлэл цацагдаад байсан?
-22-ын товчоогоор их хэмжээний тарвагыг нууж, Нийслэл хот руу нэвтрүүлэх гэж завдсан хэрэг гарсан. Тодруулбал Хөвсгөл аймгийн Мөрөн сумаас ирсэн хот хоорондын зорчигт тээврийн автобуснаас 10 тулам, хоёр тарваганы түүхий мах, нэг чанасан махыг НМХГ-ынхан илрүүлсэн байгаа Мөн Архангай аймгийн Хангай сумаас ирсэн автомашинаас 10 туламыг илрүүлжээ. Хуулийн дагуу шалгалт явсаны дараа буруутай этгээдэд захиргааны хариуцлагын арга хэмжээ авна.
Д.Ундрах /24tsag.mn/




















































