
Өчигдөр хэсэг хүүхэд мансууруулах бодис хэрэглэж байгаад баригджээ. Тодруулбал ЧД-ийн долоодугаар хорооны Хувьсгалчдын гудамжинд зогсож байсан саарал өнгийн "субару импреза" автомашинд 16 настай эрэгтэй Э нь бусадтай хамтран ногоон өнгийн өвс мэт зүйлийг татан мансуурч байсныг таслан зогсоож ЧД-ийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байна. Хэдхэн хоногийн өмнө мөн хэсэг охид хөвгүүд нийлж цэнхэр ууттай мансууруулах өвс татаж байгаад баригдсан билээ.
Д.Ундрах /24tsag.mn/