
Эрүүл мэндийн сайд Н.Удвал уулзалтын үеэр Засгийн газарт “Хүнс, эмийн агентлаг”-ийг байгуулах талаар нааштай шийдэгдэнэ гэж үзэж байна хэмээлээ. Мөн засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгагдсан энэхүү агентлаг байгуулагдсанаар хүнс, эмийн аюулгүй байдлыг бэхжүүлэхэд ач холбогдолтой болох тухай талууд хэлэлцэв.
Эрүүл мэндийн сайд Н.Удвалын урилгаар ДЭМБ-ын Ерөнхий захирал Маргарет Чанг Монгол Улсад айлчилсан. Энэ үеэр ДЭМБ-ын Ерөнхий захирал Эрүүл мэдийн сайдыг өөрийн багтай хамт Хонг Конг-д айлчлан эмийн бүртгэл, эм хангамжийн асуудал, чанар, аюулгүй байдал зэргээр туршлага судлахыг зөвлөсөн. Мөн эмийн талаар Хонг Конгийн холбогдох байгууллагыхантай холбоо тогтоосон. Энэ оны хувьд ЭМЯ эмийн бодлогын асуудлыг шийдвэрлэх эхний алхамуудаа хийхээр ажиллаж байна гэлээ.
Нэн шаардлагатай эмийн жагсаалтыг гаргахдаа хамгийн гол нь чанартай, үйлчилгээний идэвхижил сайтай эмийг тусгах. Энэхүү нэн шаардлагатай эмийн жагсаалтыг цахим жорын системд шилжүүлэх гэсэн бодлогыг нэн тэргүүнд шийдвэрлэхээр зорьж байна хэмээн танилцууллаа. Түүнчлэн хүрэлцэн ирсэн төлөөлөгчдийг эмийн аюулгүй байдал, тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхэд анхаарч, тусламж дэмжлэг үзүүлэн хамтарч ажиллахыг хүссэн юм хэмээн ЭМЯ-аас мэдээллээ.

