Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.14
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

БОНХЯ хийсэн ажлаа тайлагналаа

2013-9-10
0
ЖИРГЭХ

ajilБОНХЯ нэг жилийн хугацаанд хийсэн ажлын тайлангаа өнөөдөр тавилаа. Нэг жилийн хугацаанд хийсэн ажлын дэлгэрэнгүйтэй нь танилцана уу?

Мод, модон материалыг гааль, НӨАТ-аас чөлөөлөв

Гадаадаас импортлон оруулж ирж буй  тууш чиглэлийн нимгэн давхаргатай хавтан /OSB/, стандартын дагуу хийгдсэн, угсрахад бэлэн модон барилгын угсармал хийц, банз, дүнз, гуалинг гаалийн албан татвараас чөлөөлөв.

Иргэд, аж ахуйн нэгж ойн зурвас, ургамлын цэцэрлэг байгуулах, голын эх, эрэг дагуу мод тарьж төгөл байгуулах, баянбүрд бий болговол ажил үйлчилгээг нь НӨАТ-аас чөлөөлөв. Мөн ойн аж ахуй, хамгаалал, цэцэрлэгжүүлэлт зэргийн ажил үйлчилгээ ч чөлөөлөгдөв.

  Улаанбаатар, бусад суурин газарт модон бүтээц хийцтэй Канад, Орос  загварын байр сууц олноор барихад дэмжлэг болжээ.

  Модон эдлэл үйлдвэрлэл өргөжиж, ажлын байр нэмэгдэн, аж ахуйн нэгж, ажиллагсдын орлого өснө.Жилд гаднаас авах модны хэмжээ нэмэгдсэнээр Монголын ойн сан хамгаалагдаж, хулгайгаар мод огтлох хууль бус үйлдэл багасна.
Төр иргэдийн тарьсан модыг худалдан авдаг болов

Энэ оны 4 дүгээр сард Увс аймгийн иргэн Х.Тэсхүү өөрийн тарьсан 4  га газрын таримал ойгоо төрд 1.197.000 төгрөгөөр худалдав. Увсын У.Уламбаяр зэрэг 20 иргэн нийт 39.5 га газарт тариалсан ойгоо улсад 12. 473. 125 төгрөгөөр зарсан байна. Монгол орны ойн сан ч төдий хэмжээгээр нэмэгдэв. Дарханчууд ч таримал ойгоо худалдсан жишээг олноор нь нэрлэж болно.

 Иргэн, байгууллага өөрийн эзэмшлийн газраа тарьсан таримал ой, модыг өмчлэх эрхтэй болов. Нэг ёсондоо таримал ой, мод үл хөдлөх хөрөнгөд бүртгэгдэн, үнэлгээжиж эхэллээ.

 Түймэрт шатсан, хортонд нэрвэгдсэн ой, модны нөөц, байршлийн судалгааг хийж, ой цэвэрлэх бизнес төслийг боловсруулж дууслаа. Цаашид ойн талаар баримтлах төрийн бодлогыг шинэчлэхээр ажиллаж байна.

Төмөр замын дэрэнд мод хэрэглэхийг хориглов

    Жил бүр 25 мянган шоо метр ногоон модыг дэр хийхээр огтолдогийг зогсоов. 2014 оноос эрчим хүчний шонгийн тулгуурт мод хэрэглэдгийг  болиулснаар жилд 15000 шоо. метр ногоон модыг хамгаална.
    2014 онд БОНХЯ Германы хамтын ажиллагааны нийгэмлэгтэй хамтран Монгол Улсын бүх ойн сангаа зэрэг тоолж, нөөцөө тодорхойлно.

    АМЬТАН ХАМГААЛАЛ –ИРГЭДИЙН ОРОЛЦОО

Агнуурын бүс нутагт ховор амьтны нөөцийг нутгийн иргэдийн оролцоотой хамгаалах менежментийг бий болгож, шинэ журам гаргалаа. Ингэснээр хамгаалагч буюу нутгийн иргэд нь тухайн амьтны нөөцийг ашиглах давуу эрхийг эдлэнэ.

Төр Шонхороо арилжаалахаа болив

  Монгол Улсын үндэсний бахархалт “Идлэг шонхор” шувууг ашиг олох зорилгоор гадаад оронд гаргахыг 5 жилээр хориглов. Нэг жилд 150-200 орчим Шонхор шувуу гадаадад арилжаалж байжээ.

Аргаль, янгирыг  нутгийн иргэд нь хамгаалдаг болов

    2013 онд 6 аймагт нөхөрлөл, хоршоо, орон нутгийн ТББ гээд 10 байгууллагад  ан амьтныг хамгаалах, зохистой ашиглах давуу эрх олгов. Эрх бүхий байгууллагууд агнуурын бүс нутгийн ан амьтны нөөц, менежментийн төлөвлөгөөгөө батлуулснаар энэ жил 15 угалз, 32 тэхийг тусгай зөвшөөрлөөр агнах болжээ. Энэ жил агнах амьтны тоо өмнөх жилүүдээс 5-10 дахин цөөрсөн байна. БОНХЯ цаашид ховор амьтдыг зөвхөн судалгаа шинжилгээний зориулалтаар л агнуулах бодлого барьж байна.
    Ан амьтан агнасан төлбөрийг 100% тухайн сумын төсөвт төвлөрүүлэн, төлбөрийн 85-аас доошгүй хувийг аргаль, угалз, тэхээ хамгаалах, бэлчээрийн менежментийг сайжруулахад зарцуулахаар журамлав. Энэхүү шийдвэр нь агнуурын амьтныг хамгаалах санхүүгийн тогтвортой эх үүсвэрийг бий болгоно. Түүнчлэн 6 аж ахуйн нэгж Ховд, Увс, Хэнтий аймгийн нөхөрлөлүүд нийт 80 гаруй сая төгрөгийг “Ховор амьтнаа хамгаалахад хэрэглээрэй” хэмээн хандивлав.

Мазаалай баавгайг төр хамгаалалдаа авав

Их говийн дархан цаазат газраар нутагладаг 22 Мазаалай энэ жил 4-өөр бүл нэмэв. Задгай усыг нэмэгдүүлэх зорилгоор 2 булаг шандыг сэргээн тохижуулж, хөв байгуулав. Хагас автомат ажиллагаатай 2 гүний худаг гарган усыг задгайлав. 13 тэжээлийн цэг шинээр байгуулж, иргэд, ТББ, ААН-ийн оролцоотой 10 тонн нэмэлт тэжээлийг 28 цэгт тараан өглөө. Амьдрах нутгийг нь хураар тэтгэх 2 ширхэг газрын генераторыг суурилуулах ажил хийгдэж байна. Мазаалай нь баавгайн бие даасан дэд зүйл болохыг баталгаажуулна

Мазаалай нь хүрэн баавгайтай нэг гарал үүсэлтэй юу эсвэл өөр дэд зүйл үү гэдгийг  нэг мөр болгох генетикийн судалгааны ажлыг бодлого, санхүүжилтээр дэмжиж, 9 дүгээр сард судлаач Т.Одбаярыг АНУ-ын Айдохогийн их сургуулийн лабораторид ажиллуулахаар гэрээ хийв.  Мазаалайг зоопаркийн болон лабораторийн нөхцөлд үржүүлэх асуудлыг Монгол Улс, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хуралдаанаар хэлэлцэн дэмжив.

  УС ХАМГААЛАЛ-ИРГЭДИЙН ОРОЛЦОО

Усны сав газрын захиргаадыг байгуулав

Туул, Ерөө гол, Хяргас, Хар нуур зэрэг 18 сав газарт Усны сав газрын захиргаа  байгуулав. Сав газрын захиргаа нь усны нөөцийн нэгдсэн менежментийг хэрэгжүүлэх, усны нөөцийг хамгаалах, ашиглах, хяналт тавих үйл ажиллагааг эрхлэнэ. Иргэд нутгийнхаа гол, нуураа хамгаалах эрхээ захиргааны дэргэдэх Усны сав газрын зөвлөлөөр дамжуулан хэрэгжүүлэх юм. Орон тооны бус зөвлөлд иргэд, иргэний нийгмийн төлөөлөл, эрдэмтэн, судлаачдыг ажиллуулах хууль эрх зүйн орчин бүрджээ.

 НОГООН ХӨГЖИЛ- БИДНИЙ ХҮСЧ БУЙ ИРЭЭДҮЙ  

Монгол Улс ногоон хөгжлийн үзэл баримтлалтай болно

Эдийн засгийн өсөлтийг бий болгохдоо байгаль орчны доройтол, бохирдлоос сэргийлж, экосистемийн тэнцвэрт байдлыг хадгалан, хүн амын амьдралын чанарыг сайжруулж, нийгмийн тэгш байдлыг хангах зорилго бүхий “Ногоон хөгжлийн үзэл баримтлал”, “Ногоон хөгжлийн дунд хугацааны хөтөлбөр” баримт  бичгийн төслийг боловсруулж, Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэн, УИХ-д өргөн барив.

    Ганцхан жишээ татахад, өнөөдөр хөдөөгийн малчид хот, суурин газар олон зуугаараа шилжиж суурьшиж байна. Цөлжилтөөс үүдэлтэй бэлчээрийн ургамлын хомсдол, гол усны ширгэлт, ган зуднаас хамааралтай ядуурал нь малчдыг хот руу түлхэж байна. Иймээс уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, ногоон хөгжлийн бодлогыг хүлэмжийн хийн ялгаруулалтыг бууруулахтай харилцан уялдуулж, дасан зохицох технологи нэвтрүүлэхэд энэ хөтөлбөр чухал үүрэг гүйцэтгэнэ. Тухайлбал, сэргээгдэх эрчим хүчээр Монголын нөхцөлд ажиллах хөргөгчийг шинээр зохион бүтээж, малынхаа тоог бэлчээрийнхээ даацад тааруулан, ялангуяа зудтай үед мах нөөцлөх “шинэ” хөргөгчийг ашиглавал малчдад ч, бэлчээрийн эко системд ч ээлтэй. Хүний ахуй амьдрал, байгаль орчинд тустай энэхүү үйл ажиллагааг БОНХЯ Япон улстай хамтран хэрэгжүүлнэ.
    Архангай, Булган, Өвөрхангай, Ховд, Хэнтий аймгийн удирдлагын  санаачилгыг дэмжин эдгээр аймгууд хөгжлийн баримт бичгээ боловсруулахдаа  ногоон хөгжлийн бодлоготой хэрхэн уялдуулах  талаар арга зүйн туслалцаа үзүүлэв.

    ДАРХАН ЦААЗАТ ГАЗРЫН ХАМГААЛАЛТ – ИРГЭДИЙН ОРОЛЦОО

Богд  ууланд газар ашиглах зөвшөөрөл олгохыг зогсоов

БОНХ-ийн Сайд 2012 оны 9-р сарын 22-ны өдрийн тушаалаараа Богдхан уулын ДЦГ, Горхи-Тэрэлж, Хөвсгөлийн БЦГ-ын хязгаарлалтын бүсэд аялал жуулчлалын зориулалтаар газар ашиглах зөвшөөрлийг 2014 оны 7 дугаар сарын 01 хүртэл хориглолоо.

 Богд хан уулын Зайсан, Арцат, Нүхтийн амны газар байшин барилгаар дүүрч, хөрс нь эвдэрч, зарим ургамал устаж үгүй болжээ. Ан амьтад ч дайжиж одсон байна.  БОНХ-ийн Сайд энэхүү замбараагүй байдлыг цэгцлэх зорилгоор дэлхийн анхны тусгай хамгаалалттай газар Богд хан ууланд  газар ашиглах зөвшөөрөл олгохыг зогсоов. Энэ шийдвэрт Горхи-Тэрэлж, Хөвсгөлийн БЦГ-ын хязгаарлалтын бүсийг ч хамруулав.

  2002-2012 оны хооронд Богдхан уулын хязгаарлалтын бүсийн 24 аманд 469 иргэн, аж ахуйн нэгж, байгууллага аялал жуучлал эрхлэх, 193 иргэн зуслангийн зориулалтаар газар ашиглах зөвшөөрөл авсан байдаг. Гэвч газрын зориулалт өнгөө хувирган аялал жуулчлалын байр нь айлын орон сууц болон хувирч, хажуугаар нь “газрын хууль бус бизнес” хөгжжээ. Хууль  зөрчсөн үйлдлийг таслан зогсооход дээрхи шийдвэр сайн үр дагавар үзүүллээ.

    Замбараагүй  барилгажилт нь зам, гарц, нийтийн эзэмшлийн зам, талбайг хааж, айлууд усны гольдрол, үерийн усны аюултай газар, усны эрүүл ахуйн бүсэд буусан нь иргэдийн аюулгүй байдалд сөргөөр нөлөөлж байна.

    БОНХЯ тусгай хамгаалалттай нутгийн орчны бүсийг “Эко бүс нутаг” болгон, иргэд, аж ахуйн нэгж  дэлхийн жишигт нийцсэн аялал жуулчлалын үйл ажиллагаа эрхлэхийг бодлогоор дэмжинэ.

    ХОХИРЛООС СЭРГИЙЛЭХ ТОГТОЛЦОО – ИРГЭДИЙН ОРОЛЦОО

    Байгаль орчны аудиторуудтай болов

Монголчууд бид байгаль орчинтойгоо зөв харьцах,  түүний баялгийг зохистой хэрэглэх өөрийн өвөрмөц соёл уламжлал, зан заншилтай ард түмэн. Юуг, хэзээ, яаж, хэрхэн хэрэглэхээ мэддэг, буруу байвал нүд хурцтай хүмүүс гэж хэлж болно. Үүнийгээ байгальд хэзээнээс элэгтэй гэж хэлцгээдэг. БОНХЯ-наас 2013 онд 50 гаруй аудиторыг бодлогоор бэлтгэлээ. Тэд аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанаас байгаль орчинд учруулж болох аливаа сөрөг нөлөө, хохирол, үр дагаврыг арилгах арга хэмжээ авч, үйлдвэр, аж ахуйн нэгж, байгууллагын экологи эдийн засгийн үр дүнг дээшлүүлэх, улмаар байгаль орчинд болон хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй аргаар үйлдвэрлэл явуулахад үйлдвэр, аж ахуйн нэгж, байгууллагад туслан,  тэднийг учирч болох алдагдал, хохирлоос сэргийлэх хүмүүс.

    9-р сард анхны аудитаа хийнэ

Байгаль орчны анхны аудиторууд 2013 оны 9 дүгээр сард уул уурхайн болон тусгай хамгаалалттай газар нутагт  газар ашиглах чиглэлээр ажиллаж байгаа  хоёр  томоохон төсөлд байгаль орчны туршилтын аудит хийнэ.

  ДЭЛХИЙН БАЙГАЛЬ ХАМГААЛАЛ-МОНГОЛ УЛСЫН ОРОЛЦОО

    Бодьё, Хэрэглэе, Хэмнэе

Ийм уриан дор дэлхийн хүмүүс энэ жилийн байгаль хамгаалах өдрийг тэмдэглэв. Жил бүр дэлхийн хүн ам 1.3 тэрбум тонн буюу нийт үйлдвэрлэж буй хүнснийхээ  гуравны нэгийг хаяж байна. Барууны өндөр хөгжилтэй орнууд жилд 220 сая тонн хоол хаядаг. Энэ хаягдал нь Африкийн Сахарын бүсийн орнуудын үйлдвэрлэж байгаа хүнсний хэмжээтэй (230 сая тонн) тэнцэж байна.  Хоолны хаягдлыг  булж устгадгаас  метан хий ялгаруулж, улмаар хүлэмжийн хийг нэмэгдүүлдэг аж. Байгаль орчинд хортой энэ үйлдлийг зогсооход  хүн төрөлхтөн хоол хүнсээ аль болох хаяхгүй байх, метан хийг ашиглах гэсэн ердөө хоёрхон үйл ажиллагаа л хийхэд болно. Метан хийг ашиглан хогийг эрчим хүч болгон ашиглаж чадвал хаана ч үүсдэг хогны асуудлыг шийдэх болно. Дэлхийн тулгамдсан асуудлыг ийнхүү дэлхийн хүмүүс Монгол Улсад ирж хэлэлцлээ. 5 хоногийн турш  өдөр бүр 25-30 сая хүн интернэтээр Монголын тухай мэдээллийг авч байжээ.

    Монгол Дэлхийн байгаль хамгаалах өдрийг тэмдэглэх зочин орноор сонгогдов

НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөрөөс 2013 оны энэ өдрийг тэмдэглэх зочин орноор Монгол Улсыг сонгож дэлхийд зарласнаар энэхүү нэр хүндтэй арга хэмжээг Монгол Улсын Засгийн газар, БОНХЯ, Гадаад харилцааны яам амжилттай зохион байгуулсан юм. 2013 оны 6 дугаар сарын 01-05-ны өдрүүдэд “Байгальд ээлтэй гэр бүл” сэдвийн дор хүүхдийн эрхийг хамгаалах олон улсын өдрийг тэмдэглэж, “Улаанбаатар-2013”  олон улсын марафон  гүйлтийн тэмцээнд 12 орны 100 гаруй тамирчин, 400 гаруй гүйгч оролцож, хот хөдөөгийн 800 гаруй төлөөлөгч болон гадаадын зочид оролцсон  “Ногоон хөгжил” Үндэсний чуулганыг Төрийн ордноо зохион байгуулав.

    Монголчууд ногоон эдийн засгийн төлөө түншилнэ

Дэлхийн Байгаль орчны өдрийн албан ёсны нээлтийн үеэр НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөрийн гүйцэтгэх захирал Аким Штайнер “Ногоон эдийн засгийн төлөөх үйл ажиллагааны түншлэл” –ийн хүрээнд хамтран ажиллах эхний 7 загвар орны нэгээр Монгол Улс сонгогдсоныг албан ёсоор зарлав.

 БАЙГАЛЬД ЭЭЛТЭЙ ЦЭВЭР ТЕХНОЛОГИ

 Байгальд ээлтэй тоног төхөөрөмжийг аж ахуйн нэгжийн орлогын албан татвараас чөлөөлөв

Эрчим хүчний хэмнэлттэй чийдэн, бохир ус цэвэрлэх төхөөрөмж, нар, салхины цахилгаан үүсгүүр, ой, цэцэрлэгийн хөрс бэлтгэх төхөөрөмж зэрэг нийт 41 төрлийн байгальд халгүй зарим техник,  тоног төхөөрөмж энэ чөлөөөлтөд хамрагдаж байна.

Жил бүр хянаж, нэмэлт өөрчлөлт оруулж байхаар журамд тусгасан. Өөрөөр хэлбэл жагсаалтад батлагдсан тоног төхөөрөмжийн зах зээлд нэвтэрч байгаа байдал, байгаль орчинд үзүүлж буй нөлөөллийг жил бүр үнэлж, дүгнэж байх шаардлагатай нэмэлтийг оруулсан. Жагсаалтад батлагдсан тоног төхөөрөмжийн 70 гаруй хувь нь манай зах зээлд борлогдож эхлээд байна. Энэхүү шийдвэр 2013 оны 9-р сарын сарын нэгнээс хэрэгжиж эхэлсэн.

    Япон улстай түншлэл байгуулав

Хоёр улсын Засгийн газар хөгжилд нүүрстөрөгч багатай технологи хэрэглэх талаар түншлэхээр болов. Энэ нь зөвхөн байгаль орчин бус эрчим хүч, аж үйлдвэр, тээвэр, барилгын салбарт ч хамаатай юм. Япончууд эдгээр салбарт байгальд ээлтэй цэвэр технологи нэвтрүүлэх, хөрөнгө оруулалтын хөнгөлөлт эдлэхэд тусална. 2013 онд Төв аймгийн Борнуур сумын төв болон Улаанбаатар хотын 5 сургуулийн уурын зуухыг сольж шинэчлэхэд 1.5 тэрбум төгрөгийн санхүүжилт авчээ. Энэ нь хувийн хэвшилд үзүүлж буй бодит дэмжлэг юм. Нөгөө талаар Борнуурынхан, Улаанбаатар хотын захын зарим сургуулийн сурагчид дулаахан байранд ая тухтай өвөлжих юм. Бас агаарын бохирдол  bm,  буурахад ч эерэгээр нөлөөлнө.

Энэхүү хамтын ажиллагаа нь тусламж биш харин хүлэмжийн хийг бууруулахад  хөгжингүй болон хөгжиж буй орны хооронд хийгдэж буй дэлхийн анхны түншлэл юм.

 АГААРЫН БОХИРДОЛ АНХ УДАА БУУРАВ

    2013 оны 4 дүгээр сарын байдлаар гэр хорооллын 120 000 зуухыг сайжруулсан зуухаар сольсноор Улаанбаатарын хотын агаарын бохирдол анх удаа дунджаар 20 орчим хувиар буурав гэж байгаль орчны яамнаас мэдээлэв.


0
ЖИРГЭХ
Санал болгох
Амралтын өдөр ХААНА, ЮУ үзэх вэ?
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • П.Батчимэг: Ирэх оны төсвийг 41.5 их наядын алдагдалтай батласан нь татвар төлөгчдийг улам сөхрүүлэх арга гэхээс өөр үг алга
    17 цаг 52 мин
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
    18 цаг 17 мин
  • ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨГ ХАНГАХЫН ТУЛД ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БОДИТОЙ БОЛГОХ ШААРДЛАГАТАЙ
    18 цаг 19 мин
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
    19 цаг 22 мин
  • ФАКТ: Г.Дамдинням сайдын барьсан "iPhone Duo" гар утас дунджаар 10 сая төгрөгний үнэтэй
    20 цаг 0 мин
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх, прокурорын байгууллагын дотоод журмуудад хүний эрхийн үүднээс дүн шинжилгээ хийж танилцуулах чиглэл өгөв
    20 цаг 16 мин
  • Э.Одмөнх: Төрийн ёслолын дэг журамд "бөхчүүдийн гарыг арчуулах" гэсэн зүйл байхгүй
    20 цаг 37 мин
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
    20 цаг 40 мин
  • Д.Батлут: Улс төрийн тогтвортой байдлыг эрхэмлэж үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөнө
    21 цаг 41 мин
  • Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
    21 цаг 51 мин
  • Энэ онд үзэлтээрээ тэргүүлж буй кинонууд
    22 цаг 45 мин
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
    22 цаг 48 мин
  • “УБТЗ” ХНН энэ онд 35 сая тн ачаа тээвэрлэж, түүхэн дээд амжилт тогтоох төлөвтэй байна
    23 цаг 4 мин
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
    23 цаг 49 мин
  • СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
    Өчигдөр 11 цаг 11 мин
  • МУГТ Т.Тулга, Л.Энхрийлэн нар дэлхийн чансааг ТЭРГҮҮЛЖ байна
    Өчигдөр 10 цаг 56 мин
  • Шадар сайд Н.Номтойбаярын ширээний нүдэнд юу байгаа вэ?!
    Өчигдөр 10 цаг 15 мин
  • УИХ-ын гишүүн Х.Болормаа “Нээлттэй парламент” танхимд хоёр дахь удаагаа ажиллав
    Өчигдөр 09 цаг 51 мин
  • Монгол, Вьетнамын Засгийн газар хоорондын комиссын 20 дугаар хуралдаан боллоо
    Өчигдөр 09 цаг 47 мин
  • Шотландын Лох-Несс нуурт 500 жилийн дараа минжнүүд эргэн нутагшжээ
    Өчигдөр 09 цаг 42 мин
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Сагсанбөмбөгт ур чадвараараа гайхагдаж байгаа Өлзийбатын Индра гэж хэн бэ?
  • Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Бяруузанын Пүрэвдагва сонгогдлоо
  • АЛТАН ЦОМ: Гавьяатууд манлайлсан гал гарсан барилдаан
  • Монголын шигшээ багийн ирээдүй болсон төвийн тоглогч С.Ган-Эрдэнийн тухай баримтууд
  • Улаанбаатарт өдөртөө 3-5 хэм хүйтэн байна
  • Чимпанзегийн дайралтаас амь мултарч, олимпод оролцохоор зэхэж буй Дуниа Родригес Сибоманагийн түүх
  • Б.Орхонбаярт амлуулсан О.Хангай аварга яагаад өөрөөсөө бага цолтой М.Лхагвагэрэл гарьдын ард гарав?
  • АЛТАН ЦОМ: Э.Батмагнайн баг Б.Орхонбаяр, Ц.Бямба-Отгон нарыг зогсоож чадах уу?
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • ФОТО: УИХ-ын хүндэтгэлийн хуралдаан эхэллээ
  • АЛТАН ЦОМ: Нас ахиж яваа аваргуудын баг өнөөдөр тулна
  • Этгээд хоригтой 24 улс
  • Дашваанжил компани газны үнээ 5400 төгрөг болгон нэмжээ
  • “Алтай холдинг” ХХК-ийн ТУЗ-ын дарга Б.Баттүшиг Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулууныг уучлал гуйхыг шаарджээ
  • Аймагт, цэрэгт цойлж түрүүлсэн Сумын заан П.Нямжав гэж хэн байв?
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • АЛТАН ЦОМ: Нас ахиж яваа аваргуудын баг өнөөдөр тулна
  • Монголын шигшээ багийн ирээдүй болсон төвийн тоглогч С.Ган-Эрдэнийн тухай баримтууд
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • АЛТАН ЦОМ: Э.Батмагнайн баг Б.Орхонбаяр, Ц.Бямба-Отгон нарыг зогсоож чадах уу?
  • МУГТ Э.Цэндбаатар энэ бямба гарагт Мухаммад Якубовтой тулалдана
  • ОХУ-ын АНУ-д суугаа Элчин сайд Александр Дарчиев гэнэт нас баржээ
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Экспорт өмнөх оны мөн үеэс 45.3 хувиар өсжээ
  • Монголд тоглолтоо хийх HWASA-гийн заавал сонсох шилдэг 10 дуу
  • Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Бяруузанын Пүрэвдагва сонгогдлоо
  • У.Хүрэлсүх: Их Монгол Улсын үргэлжлэл болохоо өглөө бүр санаж, өдөр бүр хичээж, үдэш бүр цэгнэж явахыг уриалж байна
  • ПСЖ клубийн алтан эрин үе
  • FIBA 3x3 AmeriCup 2026 тэмцээний тойм
  • П.Бат-амгалан дэлхийн аварга болж, дэлхийн дээд амжилтыг шинэчиллээ
  • ОХУ-ын талд тагнуул хийсэн гэх сэжгээр АНУ-ын армийн алба хаагчийг Их Британид баривчилжээ
  • АЛТАН ЦОМ: Гавьяатууд манлайлсан гал гарсан барилдаан
  • "The MongolZ" өнөөдөр "IEM Beijing" тэмцээний шигшээд шалгарахын төлөө өрсөлдөнө
24 баримт
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Этгээд хоригтой 24 улс
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК