
Өнгөрсөн хоногийн хугацаанд нийслэлийн Онцгой байдлын газарт объектын гал түймрийн 5, гал хэрэгсэлтэй холбогдолтой 2, мэдээллийн 1 дуудлага ирж харъяа дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Аврах, гал унтраах ангийн бүрэлдэхүүн шуурхай арга хэмжээ авч ажиллажээ. Тухайлбал,
Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо, Цайзын гудамжинд гэр
шатаж байна гэсэн дуудлагаар Аврах, гал унтраах 10
дугаар ангийн тасгийг гаргахад 5 ханатай гэр, эд хогшлын хамт бүрэн
шатаж байсныг шуурхай ажиллан унтраажээ. Мөн Сонгинохайрхан
дүүргийн 26 дугаар хороо, Мандал овооны гудамжинд машин шатаж байна
гэсэн дуудлагын дагуу Аврах, гал унтраах 26 дугаар ангийн
тасгийг гаргахад “Хонда лого” загварын суудлын автомашин бүрэн шатаж
байсныг унтраасан байна.
Д.Ундрах /24tsag.mn/