
Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, 220 мянгатын 25 дугаар байранд 4 давхараас утаа гарч байна гэсэн дуудлагаар Аврах, гал унтраах 10 дугаар ангийн 1 дүгээр тасгийг гаргахад айлын тагтан дээр эд зүйлс шатаж байсныг унтраажээ. Мөн Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, Сүүний 16 дугаар байрны /хуучин байшин/ дугаар тоотын тааз нурсан гэсэн мэдээллийн дагуу дүүргийн Онцгой байдлын хэлтсээс холбогдох мэргэжилтэн очиход том өрөөний 4х7 метрийн харьцаатай 28м2 бүхий таазны хэсэг нурж эд хогшил гэмтсэн байжээ. Аюулгүй байдлаа хангах талаар зөвлөгөөг өгч ажиллажээ.
Д.Ундрах /24tsag.mn/