
Нийслэлийн Засаг даргын 2013.9.3-ны өдрийн А/821 тоот захирамж, Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд захирагчийн ажлын албаны дарга нарын баталсан “Нийслэлийн иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцлийг хангах, эрхийг хамгаалах, хууль тогтоомж, дүрэм, журам, стандартыг” мөрдүүлэх зорилгоор нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудад шалгалтыг нийслэлийн Онцгой байдлын газар, Улаанбаатар хотын захирагчийн ажлын албаны Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтэс, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын ажлын хэсгүүд өчигдөр хамтарсан шалгалтыг хийжээ.
Шалгалтаар СБД-ийн 12 дугаар хороо
Говь түшээ ХХК-ийн Бүрд худалдааны төв, 10 дугаар хороо
Би Жи Эм Си ХХК-ийн Материал хаус барилгын материалын төв,
Карлс берг ХХК-ийн К барилгын материалын төв, Хараа сүмбэр ХХК-ийн Жоби барилгын материалын төв, Мон хорус интернешнил ХХК-ийн Ампер хаус барилгын материалын төв зэрэг 7 объектод шалгалт явуулж, 31 зөрчил илрүүлж, газар дээр 9 зөрчлийг арилгуулж ажилласан байна.
Шалгалт үргэлжилж байгаа аж.
Д.Ундрах /24tsag.mn/
Сэтгэгдэл (1)