
Өнгөрсөн хоногийн хугацаанд нийслэлийн Онцгой байдлын газарт объектын гал түймрийн 4, гал түймрийн зөрчлийн 1, зам тээврийн ослын 1, мэдээллийн 1 дуудлага ирж Нийслэлийн аврах анги, дүүргүүдийн Онцгой байдлын хэлтсийн Аврах, гал унтраах ангийн бүрэлдэхүүн шуурхай арга хэмжээ авч ажиллажээ. Тухайлбал, Хан Уул дүүргийн 11 дүгээр хороо, Их тэнгэрийн амны баруун талд авто зам дээр зам тээврийн осол болж хүн хавчуулагдсан байна гэсэн дуудлагаар Аврах шуурхай салбарын тасгийг гаргахад Мерсидес бенз загварын суудлын автомашин зам засварын ажил гүйцэтгэхээр ухсан нүхэнд унаж 28 настай эрэгтэй эрэгтэйн зүүн хөлний дунд чөмөг хугарч хүнд гэмтсэн байсныг гарган эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэн ГССҮТ-д хүргэжээ.
Д.Ундрах /24tsag.mn/