
Нийслэлийн Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Улаанбаатар төмөр замын Толгойт дахь өртөөний ачих буулгах хэсэгт химийн бодис вагоноос буулган 2 ачааны автомашинд тээвэрлэх гэж байна ямар бодис болохыг нь шалгаж өгнө үү гэсэн дуудлагаар холбогдох мэргэжилтэнүүд очиход 138 тонн хэмжээтэй уул уурхайн тэсэлгээний материал үйлдвэрлэхэд хэрэглэдэг түүхий эдийг ОХУ-аас төмөр замаар тээвэрлэн оруулж ирэн вагоноос ачааны автомашинд шилжүүлэн ачиж тээвэрлэх гэж байсныг цагдаагийн байгууллагатай хамтран хяналтандаа авч үйл ажиллагааг нь зогсоолоо.
Д.Ундрах /24tsag.mn/