
Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн нэгдлийн дарга асан С.Тунгалаг өвчтөний хуурамч түүх бичиж, санхүүгийн баримт бүрдүүлэх замаар Эрүүл мэндийн даатгалын сангаас их хэмжээний мөнгө завшсан хэргийг өнгөрсөн наймдугаар сарын сүүлээр Чингэлтэй дүүргийн шүүхэд хэлэлцээд хэрэгсэхгүй болгосон билээ. Гэвч энэхүү шүүхийн шийдвэрийг улсын яллагч хүлээн зөвшөөрөхгүй эсэргүүцэл бичин Нийслэлийн шүүхэд хандсан юм. Тэгвэл өчигдөр эл хэргийг шүүх хурал Нийслэлийн шүүхэд болж, шүүх бүрэлдэхүүн хэргийг хэлэлцээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ. Өөрөөр хэлбэл, Эрүүл мэндийн даатгалын сангаас их хэмжээний мөнгө идсэн С.Тунгалагийг шүүх буруутай хэмээн үзэж, хэргийг дахин нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан байна.
Д.Ундрах /24tsag.mn/
Сэтгэгдэл (1)