Нийслэлийн онцгой байдалд хоногийн
хугацаанд гарсан гал түймрийн дуудлагын хувьд байшин шатсан хоёр, машин
шатсан хоёр, хашаа шатсан нэг, хог шатсан зургаан дуудлагатай байлаа. Дүүргээр авч
үзвэл Баянзүрх дүүрэгт дөрөв, Баянгол дүүрэгт гурав, Багахангай дүүрэгт нэг,
Сонгинохайрхан дүүрэгт нэг, Хан-Уул нэг, Сүхбаатар дүүрэгт хоёр дуудлага тус
тус ирсэн. Хог шатсан дуудлага нь нийт дуудлагын 50%-ийг эзлэж байна.Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, 80 дугаар байрны 4 давхар айлын тагтан дээр гал гарч байна гэсэн дуудлагаар Аврах, гал унтраах 63 дугаар ангийн тасгийг гаргахад тагтан дээр эд зүйлс шатаж байсныг шуурхай ажиллан унтраажээ. Мөн Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, Дарь эхийн гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагын дагуу Аврах, гал унтраах 10 дугаар ангийн 1 дүгээр тасгийг гаргахад 6х16 метрийн хэмжээтэй мансардтай байшин шатаж байсныг 11 тонн ус зарцуулан унтраасан байна.
Д.Ундрах /24tsag.mn/




















































