
Мөн уулзалтын үеэр сэтгүүлчид өнгөрсөн хоёр өдөр олон нийтийн дунд тархсан сэтгүүлчийг шүүхэд өгсөн гэх мэдээлэлд хариулт авсан юм. Энэ асуултад Ерөнхий сайд Н. Алтанхуяг хэлэхдээ: Би улстөрд ороод 23 жил болж байна. Энэ хугацаанд сэтгүүлчийг шүүхэд өгсөн түүх байхгүй. Харин сэтгүүлчийг урдаа барьж захиалгатай юм бичүүлчихээд, хариуцлагаа хүлээхгүй ард нь үлддэг байгууллагыг шүүхэд өгсөн удаа бий. Гүтгэлгийн чанартай мэдээлэл гарахад би "Өглөө" кинонд гардаг шиг "Эзэн нь хэн бэ" гэж асуудаг. Гүтгэлгийн мэдээ тарааж байгаа бол тухайн редакци, эзэн нь хариуцлагаа хүлээж сурах хэрэгтэй. Тийм учраас сэтгүүлч буруугүй гэдгийг би бичээд өгчихсөн байгаа.
Сэтгэгдэл (1)