
УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг хүн хутгалсан гэх мэдээлэл гарсан ч тэрбээр өөрийн биеэр үгүйсгэсээр байгаа юм. Харин дөнгөж сая ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн ажилтан Ё.Лхагвасүрэн ийм хэрэг болсон, цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн гэдгийг хэллээ. Тэрбээр "Энэ сарын 25-нд Сүхбаатар дүүрэгт амьдардаг, 36 настай Баттулга гэгчээс шөнийн 00.30 цагийн үед "намайг мэсний зүйлээр гэмтээлээ" гэсэн Н.Номтойбаяртай холбоотой гомдол ирсэн. Үүний дагуу шалгаад Н.Номтойбаярыг цагдаагийн газар ирж мэдүүлэг өгөхийг шаардсан. Гэсэн ч одоогоор ирээгүй, мэдүүлэг өгөөгүй байна" гэв. Харин хохирогчийн тухайд биедээ хөнгөн гэмтэл авсан бөгөөд одоо гэрээрээ эмчлүүлж байгаа аж. Тиймээс Н.Номтойбаярт эрүүгийн хэрэг үүсгэсэн гэдгийг албаны хүн баталлаа.
Д.Ундрах
Сэтгэгдэл (7)