Чингэлтэй дүүргийн татварын байцаагч бүсгүйг 75 удаа хутгалж онц хэрцгийгээр хөнөөсөн хэрэг өнгөрсөн долдугаар сарын 1-2-нд шилжих шөнө гарсан билээ. Уг хэргийг хохирогчийн найз Ц.Туяа гэгч татварын байцаагч эмэгтэй үйлдсэн бөгөөд одоо тэрбээр ШШГЕГ-ын харьяа цагдан хорих төвд хоригдож байгаа юм. Тэгвэл түүнд холбогдох шүүх хурал ирэх
сарын 2-нд буюу лхагва гаригт Баянгол дүүргийн шүүхэд 13.00 цагаас болно. Хуралд Ц.Оюунчимэг, О.Жанчивнямбуу, М.Нармандах, улсын яллагчаар
О.Гэрэл, өмгөөлөгчөөр П.Одонтунгалаг, Э.Ганбат, Х.Даваасүрэн нар
оролцохоор болжээ.Хэргийг сануулбал Чингэлтэй дүүргийн татварын хэлтэст ажиллаж байсан Э гэх эмэгтэйг Т гэгч нь хардалт, өш хонзонгийн сэдэлтээр 75 удаа хутгалж хөнөөсөн байдаг. Т-гийн хувьд 25 жил хүртэлх ял авах магадлалтай байгаа юм.



















































Сэтгэгдэл (1)