Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороо, Баруун Баян-Уулын гудамжинд нохой галзуурсан, 1 хүн хазаж, ойр орчмын ноходтой уралцаад байна гэсэн мэдээллийг 2013 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 09:10 цагт өгснөөр НМЭГ-т мэдэгдэж шаардлагатай арга хэмжээг авхуулж нохойг устгаж НМЭГ-ын лаборторид дээж авч шинжлэгээнд өгөхөд “Галзуу” өвчин нь болох нь тогтоогдсон байна.Тухайн орчны 6 айлын 10 нохойг холбогдох мэргэжлийн байгууллагын анчид устгал хийж дүүргийн Онцгой байдлын хэлтэс, Мэргэжлийн хяналтын хэлтэс, Буян хөхий ХХК-ны Мал эмнэлэгтэй хамтран Улаан чулуутын хогийн цэгт 3,5 метр нүхэнд шатаан булж, ариутгал халдваргүйжүүлэлт хийжээ.
Д.Ундрах /24tsag.mn/



















































Сэтгэгдэл (2)