
БЗД-ийн 14-р хороонд 19 настай эрэгтэй Б гэртээ согтуурсан үедээ найз болох 19 настай эрэгтэй М-ын хэвлийн тус газар нь хүйтэн мэсээр гэмтээж амь насыг нь хохироосон хэргийг БЗД-ийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс шалгаж байна. Мөн ЧД-ийн 18-р хорооны 7-н буудал орчимд Төв аймгийн харъяат иргэн 37 настай Г, 21 настай эрэгтэй У нарыг тодорхой эрхэлсэн ажилгүй А нь бусадтай бүлэглэн хүрэн хэтэвчтэй 180.000 төгрөгийг нь зодож дээрэмдэж байсныг үйлдэл дээр нь илрүүлэн ЧД-ийн цагдаагийн хоёрдугаар хэлтэс шалгаж байна.
Д.Ундрах /24tsag.mn/