
Сүүлийн үед гэр бүлийн маргааны улмаас гэмтэж бэртсэн хүмүүсийн тоо нэлээд ихсэж байна. Аав нь охинтойгоо маргаж хүйтэн мэсээр гэмтээсэн хэрэг, ах нь дүүгээ хоёр ч удаа хутгалсан гэх мэт хэргүүд энэ долоо хоногт гарсан. Тэгвэл өчигдөр Баянзүрх дүүргийн 25-р хороонд 24 настай эмэгтэй У гэгч нь согтуурсан үедээ нөхөртэйгээ марган гэрийнхээ цонхоор үсэрч гэмтсэн байна. Хэргийг БЗД-ийн цагдаагийн хоёрдугаар хэлтэс шалгаж байна.
Д.Ундрах /24tsag.mn/