
Албан байгууллагууд ажлын байраа хамгаалалтгүй орхих, цоож түлхүүрээ сайжруулаагүйгээс үүдэлтэй
хулгайн хэргүүд их гардаг. Тэгвэл БГД-ийн 20-р хорооны “Гацуурт"
ХХК-ны байрнаас 5ш иж бүрэн “Dell”
компьютер алдагдсан байна. Хэргийг БГД-ийн цагдаагийн хоёрдугаар хэлтэс
шалгаж
байна. Мөн СХД-ийн 2-р хорооны Толгойтын хуучин эцэст 46 настай эрэгтэй
Б нь согтуурсан үедээ иргэн Ё-г явж байхад нь толгойнд алхаар цохиж
танхайрсныг таслан зогсоожээ. Хэргийг СХД-ийн цагдаагийн нэгдүгээр
хэлтэс шалгаж байна.
Д.Ундрах /24tsag.mn/