
СБД-ийн 8-р хороонд МУИС-ийн автобусны буудлын орчимд 22 настай эмэгтэй Б-ийн халааснаас "Samsung" гар утсыг, тодорхой эрхэлсэн ажилгүй 29 настай эрэгтэй У нь хулгайлж байсныг үйлдэл дээр нь илрүүлэн СБД-ийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс шалгаж байна. Мөн ЧД-ийн 7-р хорооны Зурагтын хуучин эцсийн автобусны буудал дээр 32 настай эрэгтэй Л-тэй төрсөн ах 36 настай Л нь согтуурсан үедээ марган баруун мөр, зүүн даланд нь хүйтэн мэсээр гэмтээсэн хэргийг ЧД-ийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс шалгаж байна.
Д.Ундрах /24tsag.mn/