
БГД-ийн 4-р хорооны Сапорогийн гүүр даваад "Шунхлай" ШТС хажууд тодорхой оршин суух хаяггүй 32 настай эрэгтэй Л гэгч нь хамт архи ууж байсан тодорхой оршин суух хаяггүй, тэнэмэл гэх 26 настай эрэгтэй Д гэгчийг согтуурсан үедээ нуруунд нь хүйтэн мэсээр гэмтээснийг ХУД-ийн Цагдаагийн 1-р Хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүн илрүүлжээ. Хэргийг БГД-ийн цагдаагийн хоёрдугаар шалгаж байна. Ер нь архи согтууруулах ундааг хэтрүүлж хэрэглэснээс үүдэлтэй хэргүүд бусад гэмт хэргүүдээс их гардаг. Тиймээс иргэд архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ аль болох хэрүүл маргааныг хийхгүй байж, хэтрүүлэн хэрэглэхгүй байх хэрэгтэй юм.
Д.Ундрах /24tsag.mn/