
Өнгөрсөн хоногт нийслэлийн Онцгой байдлын газарт объектын гал түймрийн 10, зөрчлийн 3, Ой хээрийн түймрийн 1 дуудлага ирж Нийслэлийн аврах анги, дүүргүүдийн Онцгой байдлын хэлтсийн Аврах, гал унтраах ангийн бүрэлдэхүүн шуурхай арга хэмжээ авч ажиллажээ. Тухайлбал, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, баригдаж байгаа барилга дотор хөөсөнцөр шатаж байна гэсэн дуудлагын дагуу Аврах, гал унтраах 14 дүгээр ангийн тасгийг гаргахад хураалттай шилэн хөвөн шатаж байсныг унтраажээ. Мөн Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, Ботаникийн эцсийн хойд талд байшин шатаж байна гэсэн дуудлагаар Аврах, гал унтраах 63 дугаар ангийн тасгийг гаргахад Төмөр замын эрчим хүчний усан хангамжийн 1 дүгээр ангийн хашаанд хураалттай дугуйны хог, хаягдал шатаж байсныг унтраажээ.Түүнчлэн, Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Шадивлангийн зусланд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 19:24 цагт өгснөөр Аврах, гал унтраах 34 дүгээр ангийн тасгийг гаргахад овоолсон хог шатаж байсныг унтраасан байна.
Д.Ундрах /24tsag.mn/