
Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Консулын 11 дүгээр гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагын дагуу Аврах, гал унтраах 63 дугаар ангийн тасгийг гаргахад 5х10 хэмжээтэй байшингийн дотор хэсэг шатаж байсныг унтраасан байна. Уг галд иргэн 44 настай эрэгтэй Г-ын баруун гарын сарвуу, 38 настай эмэгтэй Я-ийн зүүн гарын сарвуу шилэнд зүсэгдэж гэмтсэнийг ЯТТ-ын 103-ын эмчид хүлээлгэн өгчээ.
Д.Ундрах /24tsag.mn/