
Налайх дүүргийн 3 дугаар хороо, Хар чулуутын амны, Элчийн даваа гэдэг газар Ой хээрийн түймэр гараад өвөлжөө уруу орох гээд байна гэсэн дуудлагыг 17:04 цагт өгснөөр нийслэлийн Онцгой байдлын газраас шуурхай удирлагаар хангаж дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 29 албан хаагч шаардлагатай багаж хэрэгслийн хүчээр шуурхай ажиллан 10га орчим газар шатаж байсныг 19:30 цагт цурманд оруулан бүрэн унтраахаар ажиллаж байна. Хоногийн хугацаанд Аврах гал унтраах анги унтраасан 10, зөрчилийн 3 байгаагаас байшин шатсан 6, хог шатсан 5, бусад 2 дуудлагатай байлаа. Дүүргээр авч үзвэл Баянзүрх дүүрэгт 3, Сонгинохайрхан дүүрэгт 3, Сүхбаатар дүүрэгт 3, Хан-Уул дүүрэгт 2, Чингэлтэй дүүрэгт 1, Баянгол дүүрэгт 1 дуудлага тус тус иржээ.
Д.Ундрах /24tsag.mn/