
Шатахууны хомсдол үүсгэсэн гэх шалтгаанаар “НИК”-д 4.9 тэрбум төгрөгийн
торгууль ШӨХТГ-аас оноосон билээ . Үүний хариуд "НИК" ХХК-ийн зүгээс
ШӨХТГ-ыг шүүхэд өгсөн байна. Тодруулбал, "НИК" ХК шатахуундаа орон
нутгийн сонгуультай холбоотойгоор зохиомол хомсдол үүсгэсэн нь
тогтоогдсон байна. Энэ хэргийн шүүх хурал удахгүй болох аж. Үүнээс гадна
ШӨХТГ-тай холбоотой долоо, найман шүүх хурал хүлээгдэж байгаа аж.
Заримыг нь ШӨХТГ-аас шүүхэд өгсөн, зарим нь ШӨХТГ-ын эсрэг гомдол
гаргасан байгаа гэнэ.Тиймээс ШӨХТГ-ын хувьд маргаан бүр дээр хуульчдын
баг гаргаж байгаа юм байна. "Тэгвэл Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын
улсын байцаагч М.Мөнхбаяр, Ж.Очирхуяг нарт холбогдох, Нийслэлийн
Захиргааны хэргийн шүүхийн 2013 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн 153
дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2013 оны 7
дугаар сарын 04-ний өдрийн 208 дугаар магадлалтай захиргааны хэргийг
нэхэмжлэгчийн гомдлоор энэ сарын 7-нд дээд шүүхээр авч хэлэлцэх юм байна.
Д.Ундрах /24tsag.mn/