
СБД-ийн 7-р хороонд "Номин" дэлгүүрийн суурийг буулгаж байхад "Цаст констракшн” ХХК-ний туслах ажилтан 38 настай эрэгтэй Т нь багана төмрөөс унаж гэмтэн, 31 настай эрэгтэй Б гэгч нь 6 метр өндөр багана төмөрнөөс мөн унаж нас барсан гэх мэдээллийг бид хүргэсэн. Тэгвэл энэ талаар "Цаст констракшн” ХХК-ийн холбогдох албаны хүнээс асууж тодруулахад, "Манай компанийн хүн биш. Барилгын ажил гүйцэтгэж байсан компанийн ажилтанд ийм зүйл тохиолдсон" гэв.
Д.Ундрах /24tsag.mn/