Өчигдөр өглөө Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт "Зул цэцэглэн" жолооны курсийн багш эмэгтэй осол гаргаж, таван иргэн гэмтээсэн байна. Тодруулбал, тэрбээр машинаа жолоодож яваад ногоон гэрлээр гарч байсан таван иргэнийг дайрч, улмаар гарцны цаана очиж зогсжээ. Гэмтэл авсан иргэдийн хувьд одоогоор ГССҮТ-д хүргэгдэн эмчлүүлж байгаа аж. Тухайн үед жолооны багш бус дадлага хийж явсан иргэн осол гаргасан хэмээн мэдэгдсэн ч жолооны багш байсан хэмээн эх сурвалж мэдээлээд байгаа юм. "Зул цэцэглэн" авто сургуулийн хувьд СБД-ийн 10-р хороо, "Их билигт" ХХК-ны байранд үйл ажиллагаагаа явуулдаг аж. 24tsag.mn



















































Сэтгэгдэл (3)