зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.12.14
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Хэвлэл мэдээллийн зөвлөгөөнийг хэн зохион байгуулж, хэн оролцож, ямар шийдвэр гаргав?

2013-10-08
0
ЖИРГЭХ

   pressСаяхан хэвлэл мэдээллийн удирдах ажилтны үндэсний хоёр­ду­гаар зөвлөгөөн болж өнгөрөв. Зөвлөгөөн дээр нөгөө л улиг болсон зүйлээ ярилаа. Хувийн хэвлэл мэдээллийг нийгэмчилнэ. Ядаж дөрвөн хүн байж нэг хэвлэл мэдээл­лийг удирдвал зүгээр юм. Яагаад гэвэл эзний цензур арилна. Хэвлэл мэдээлэл Засгийн газрын цензурт, хөрөнгө оруулагчийн цензурт, эзний цензурт юм хийж чадахаа болив. Хэвлэл мэдээллийн хөгжил зогсож сэтгүүлчдийн нэр хүнд муу байна. Тэдний цалин хөлс бага гэх зэргээр ярилцаж хэвлэлийн эрх чөлөөний хууль бол ганц аврал гэцгээлээ. Бас энэ удаагийн нэг нэмэгдсэн зүйл бол редакци буюу сэтгүүлч реклам зар сурталчилгаа хийж болохгүй гэж үзсэн. Энэ зөвлөгөөнийг ямар хүмүүс зохион байгуулав гэвэл Хэвлэлийн хүрээлэн зохион байгуулаад Сэтгүүлч­дийн эвлэл, Радио Телевизийн академи, Телевизүүдийн холбоо, Өдөр тутмын сонинуудын холбоо,  Сайтуудын холбоо хамтран зохион байгуулж оролцов. Оролц­сон хүмүүс нь хэвлэл мэдээллийн удирдах ажилтнууд. Гаднаас нь энэ бүхнийг харахад ямар ч өөгүй, Монголын хэвлэл мэдээллийнхэн бүгд л оролцсон мэт. Тэгээд хэвлэл мэдээллийн удирдах ажилтнууд хөрөнгөө нийгэмчлэх  тухай шуугилдаад л, түүнийг нь хэвлэл мэдээллийн төрийн бус байгуул­ла­гууд нь за яах вэ та нар ингэж үзэж байгаа бол  гэж тэмдэглээд  л. Мөн цаана нь хэвлэл мэдээллийн тухай хууль гаргах гэж зовчихсон гишүүд нь "бас л нэг ажил удлаа" гээд л. Ийм л нэг хурал зөвлөгөөн болоод өнгөрчихсөн мэт харагдаад байна аа даа. Үгүй дээ, жинхэнэдээ зүгээр л хэвлэл мэдээллийн буурин дээр хаягдсан хэсэг нөхдийн хорслоо тайлах ээлжит жүжиг л болоод  өнгөрлөө. Гэхдээ энэ жүжиг чөлөөт хэвлэлийн хөгжилд их хорлонтой, түүнийг хойш татсан зүйл юм.

   Манай хэвлэл мэдээллийн төрийн бус байгууллагууд яг жинхэнэдээ яаж байгуулагдсан, юуны төлөө явж байна вэ. Эдгээр ТББ-дыг хэвлэл мэдээлэлд өндөр албан тушаал хашиж байсан нөхдүүд өөрсдөө байгуулсан. Тэгээд дарга нь болоод явж байгаа. Гэхдээ тэр өндөр албан тушаалаа  социа­лиз­мын үед хашиж байсан хүмүүс. Тэгээд зах зээлийн нийгэмд шилжихэд тэд өөрсдийн анхигүй байдлаас болж хоосон хоцорсон. Тэд зөвхөн өөрсдөөсөө болж л хоосон хоцорсон. Гадны ямар ч шалтгаан тэнд байхгүй. Өвчин зовлон тусаагүй, нам эвлэлээр ялгаварлаагүй. Тэд хэвлэл мэдээллийн мэргэжлийг голцуу хойно Зөвлөлтөд эзэмшиж салбартаа "акул" байсан хүмүүс. Харин юм хийгээгүй л байхгүй юу. Зүгээр ярьдаг хүмүүс байж дээ гэж харагдаад байдаг. Энэ ерөнхий зохион байгуулагч Хэвлэлийн хүрээлэн бол Дани улсын Засгийн газраас чөлөөт хэвлэлийг Монголд бий болгох зориулалттай бэлгэнд ирсэн олон нийтийн байгууллага. Тэд Монголд чөлөөт хэвлэлийг бий болгоход тэгж их нэмэр тус болсон юм болов уу даа. "Чөтгөртэй" хэвлэ­лийг л бий болгосон байх. Дан шар хэвлэлийг л дэмжихээс бус  үндэс­ний хэмжээний том ямар хэвлэл бий болгосон юм бэ. Сонин хэвлэх үнэ гэхэд тухайн сонинд ямар ч ашиг гарахааргүй өндөр үнээр хэвлэдэг. Тэд үнээ буулгаж байсныг мэдэхгүй юм байна. Бүтэн сар хэвлэнэ гэж гуйхад гурван төгрөг хямдруулж өгч байсныг л мэднэ. Ийм хэдэн байгууллага сүүлийн хоёр гурван жил хэвлэлийн эрх чөлөөний хууль гаргана гэж  шуу­гиж давхиад байдаг боллоо. Гаргах гээд байгаа хууль нь ямар хууль вэ.  Эзэн редакцидаа орж болохгүй. Эзэн нийтлэл, нэвтрүүлэгт  оролцохгүй. Редакцийг эзэн мөнгөөрөө ажиллуулна. Редакци хүн гүтгэж буруу зүйл хийвэл эзэн хариуцна, харин сэтгүүлч хариуцахгүй. Сэтгүүлч хүн гүтгэхэд ялгүй гэх зэрэг заалттай хууль. Эзэн хэвлэл мэдээллийн байгууллагаас 33 хувиас илүүг эзэмших эрхгүй, мөн одоо байгаа хөрөнгөө ах дүү авгай хүүхдэдээ хувааж өгч болохгүй  гэдгийг хажуугийн саналаар оруулж өгөх юм гэсэн.

   pressХэвлэл мэдээллийн ТББ-ын ерөнхий санаа бол насаараа хэв­лэл мэдээлэлд явсан биднийг хоосон байхад энэ муусайн баячууд телевизтэй байхдаа яах вэ дээ гэсэн шүд зуулт л байна. Мөн хувийн хэвлэл мэдээллийг  ингээд  нийгэмчилчихвэл надад хувь оногдож таарна гэсэн горьдлого энэ бүхний цаана байгаа болов уу. Эдгээр шүд зуулт, мөн хоосон хоцорсондоо бачуурсан бачуурал, бас нийгэмчлэлээс юм хүртэж магадгүй гэсэн горьдлогоос болж  Монголд сүүлийн хорин жил хөгжсөн чөлөөт хэвлэл устах аюулд ороод байна. Эдгээр ТББ-ын  гаргаж  байгаа хувийн хөрөнгө, хувийн хэвлэл мэдээллийг үзэн ядсан шийдвэр нь хувийн хэвлэл мэдээлэлд тодорхойгүй байдал үүсгэж энд орох  хөрөнгө оруулалтыг бүрэн зогсоож чадсан.

   Харин өнгөрсөн  хорин жилд хэн хэн хувийн хэвлэл мэдээлэлд хөрөнгө оруулж чадав. Лу.Болд, Ажнайн  Д.Бат-Эрдэнэ, Женко Х.Баттул­га, Шунхлайн Г.Батхүү, Мон-Уран Б.Наранхүү, Гацуурт Л.Чинбат. Эдгээр хүмүүс л байгаа. Сүр болгоод зарлаад байх ч юм байхгүй. Харин телевиз, сонин, сайтын чанар чансаа ямар сайн болсон билээ. Өрсөлдөөн ч бий болж байна. Төрөлжиж ч байна. 30-аад мянган сэтгүүлч ажиллаж байна. Энэ бүхэн хөрөнгө оруулалт байвал хэвлэл мэдээлэл хөгжиж чаддагийн баталгаа юм.

   Манай  хэвлэл мэдээллийн ТББ-д  архи нэрэх, алт ухах хэвлэл мэдээлэлтэй байх гэмт хэрэг гэж туж улиглаж байна. Энэ бүгдийг дөгөөдөг улстөрчид цаана нь олноороо байгаа нь мэдээж. Тэд хэвлэл мэдээлэл бол зэвсэг гэдгийг мэддэг. Тийм учаас хэвлэл мэдээ­лэл бужигнаж байвал өөрсдөд нь юм олдож магадгүй гэдгийг сайн мэдэж байгаа. Олохын тулд ч Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний хууль гэгчийг гаргаж ирчихээд анаад сууцгааж байна. Тэгээд хэвлэл мэдээллийн удирдлагууд өөрсдөө хуралдаад хөрөнгө нийгэмчлэх нь зөв, хөрөнгө оруулагч муухай шившгийн юм, реклам зар суртал­чилгаа шиг адгийн юм алга  гээд уриалга гаргаад байна гэж үү. Үүн шиг худал юм байгаагүй.

   "Өдрийн сонин"-ы Ерөнхий эрхлэгч, Соёлын гавьяат зүтгэлтэн Ж.Мягмарсүрэн энэ хэвлэл мэдээл­лийн удирдах ажилтны зөвлөгөөнд  очоогүй. Дуулаа ч үгүй байх, бодвол хөдөө гадаа мод тарина гээд ярьж байсан. Түүндээ  яваа байлгүй. "Өд­рийн сонин"-ы орлогч эрхлэгч, төрийн соёрхолт нэрт зохиолч Б.Цэнддоо бас тэр зөвлөгөөнд байгаагүй. "Зөвлөгөөн болсийм уу. Чи тэнд байв уу, юу ярьчихваа" гэж  надаас сүүлд асууж байсан. Мон­голын хамгийн анхны хувийн өдөр тутмын сонин, нэрт сэтгүүлч Ц.Балдоржийн үүсгэн байгуулсан "Өнөөдөр" сонины эрхлэгч Б.Нан­динтүшиг тэнд байгаагүй. Монголын өдөр тутмын томоохон сонин болох "Үндэсний шуудан"-гийн эрхлэгч,  сэтгүүл зүйн томоохон зүтгэлтэн Б.Ганболд л лав байгаагүй. Орлогч эрхлэгч Г.Отгонбаяр нь ч очоогүй. "Зууны мэдээ" сонины эрхлэгч, эзэд ч байгаагүй. Хамгийн анхны хувийн телевиз ТВ-25-ыг үүсгэн байгуулагч, хөрөнгө оруулагч Н.Шүр хатагтай тэнд байгаагүй. Хамгийн анхны чөлөөт хэвлэл "Сэрүүлэг"-ийн үүсгэн байгуулагч эзэн, эрхлэгч Баярмөнх,  "Хүмүүс" сонины  үүсгэн байгуулагч эзэн, эрхлэгч Хадбаатар нар ч харагдаагүй. "Улс төрийн тойм" сонины эрхлэгч эзэн нэрт сэтгүүлч Л.Мөнхбаясгалан, "Өд­рийн шуудан" сонины эрхлэгч нэрт сэтгүүлч, яруу найрагч Р.Энхтуяа буюу Эмүжин очоогүй. "Өглөөний сонин"-ы эрхлэгч нэрт сэтгүүлч Л.Нинжжамц байгаагүй. МОНРТ-ийн захирал М.Наранбаатар бас бай­гаа­гүй. Монголын Радиогийн захи­рал Цэрэн-Очир, ТВ-9-ийн эзэд, ТВ-5-ын эзэн УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл байгаагүй. News.mn-н захирал Тэмүү­лэн, Medee.mn-ын Отгонбаяр, Zindaa.mn-ийн Чулуунзагд болон бусад олон олон сайтуудын эзэн байгаагүй. Мөн эд бүгдийн хөрөнгө оруулагч нар нь очоогүй.

   Эдгээр эрхмүүдийг л Монголын хэвлэл мэдээллийн байгууллагын удирдагчид  гэнэ биз дээ. Эдгээр нэр алдартай эрхлэгч сэтгүүлчид зэрэг эрхэм хүмүүс, дээр нь хөрөнгө оруулагчид нь очоогүй байхад ямар юмных нь үндэсний чуулган байх юм бэ. Тэгээд тэнд хэн очсон байх вэ. Дандаа гүйцэтгэх дунд тушаалын албан хаагч нар очсон байсан. Мөн албаны дарга нар ч харагдаж байв. Хөдөөний телевизийн дунд тушаалын дарга нар л байсан. Тэгээд эдгээр хүмүүс эзэн, эрхлэгч, хөрөнгө оруулагчдаа төлөөлөх эрх бий юу. Мөн тэднийхээ хөрөнгийг нийгэмчлэх  гэх мэт зүйлийг ярих ёс суртахууны болон хууль эрх зүйн чадамж бий юу. Дээр дурдсан "Хэвлэлийн эрх чөлөөний тухай хууль" гэгч нь яригдаж байснаараа батлагдах юм бол Үндсэн хуулийн олон заалт зөрчиж байгааг эдгээр хүмүүс ер нь анзаарч байна уу. Хувийн хэвлэл мэдээллийн хэрэгслийг нийгэм­чилж бусад хүмүүс булааж авах нь Үндсэн хуулийн Хоёрдугаар бүл­гийн Хүний эрх, эрх чөлөө гэсэн зүйлийн 16-ын гурвын  "хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэм­ших, өмчлөх, өв зал­гамжлуулах эрхтэй. Хувийн өмчийг хууль бусаар хураах, дайчлан авахыг хориглоно. Мөн "...хувийн өмчийн эд хөрөнгийг дайчлан авбал нөхөн олговор, үнийг төлнө". Тавдугаар зүйлийн хоёрт "... Төр нь нийтийн болон хувийн өмчийн аливаа хэлбэрийг хүлээн зөвшөөрч, өмчлөгчийн эрхийг хуулиар хамгаална." Мөн хуулийн 14 дүгээр зүйлийн нэгд "Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна. Хоёрт "...Хүн бүр эрх зүйн этгээд байна" гэсэн олон зүйл заалтыг зөрчихөөр байна.  Хамгийн ноцтой нэг зүйл нь дээрх зөвлөгөөн нь нэр зээлдэн хууран мэхэлж байгаа юм биш үү. Хэвлэл мэдээллийн удирдлагууд очоогүй байхад очсон мэтээр төөрөгдүүлэх нь хууран мэхлэлт биш үү. Ер нь тэгээд хэн эдгээр зөвлөгөөнийг зохион байгуулсан хүмүүст хэвлэл мэдээллийн эздийн өмнөөс шийдвэр гаргахыг зөвшөөрсөн юм бэ. Хэвлэл мэдээллийн эзэд ч бас энэ тал дээр анхаарал болгоомжтой, сонор соргог баймаар юм. Хуучин бол эдгээр ТББ юу дуртайгаа ярьж, мэдэгдэл хийж байдаг байсан. Тэднийг хэвлэл мэдээллийн байгууллагууд тоож авч хэлэлцдэггүй байв. Тэгвэл эд нарын энэ дэмий донгосолт одоо айхтар хор уршиг дагуулж мэдэхээр болоод байна. Өнгөрдөг жил анхдугаар зөвлөгөөн хийв гээд хэвлэлийн эрх чөлөөний  хуулийг гаргаад ирсэн. Энэ ямар хууль болоод байгааг дээр өгүүл­сэн. Одоо дахиад хэдэн дунд тушаалын удирдах ажилтан цуг­луул­чихаад  эзэн ирэв, тэгээд зөвшөөрөв  гэж худал хэлэн дахин  нөгөө хуулиа гаргахаар санаархаж байна. Энэ хууль дээр дурдсан Үндсэн хууль зөрчихөөс  гадна мөрдөгдөх боломжгүй хууль гэдгийг яагаад анзаарахгүй байна вэ. Хэвлэл мэдээллийн ТББ-ууд болон УИХ-ын гишүүний уланга­сан батлуулах гэж мөрөөдөж бай­гаа хууль Монголд ажиллаж байгаа гадаадын хэвлэл мэдээллийн бай­гуул­лагуудад үйлчлэх үү. Ёстой гонжийн жоо байлгүй. "Блүүмбэрг" телевизийнхэнд манай хууль ийм, танай хэвлэл мэдээллийн байгуул­лагын  30-аас илүү гарсан  хувийг бид авна. Заавал дөрвөн хүн эзэн нь байх ёстой гээд   зогсож байх юм уу. Гадаадад байгаа монголчуу­дын цахим сайт байна. Та нар редакцидаа орж болохгүй шүү. Заавал редакцитайгаа гэрээ хий гээд байж байх уу. Эцэст нь хэлэхэд манай хэвлэл мэдээллийн энэ олон ТББ-ууд ганц сэтгүүлч цалин­жуулж үзсэн үү. Ганц сэтгүүлчийн цалин олгож үзээгүй байж эзэд нь олон болбол болно гээд байдаг нь ямар учиртай юм бэ. Эзэн олон болохлоор тэд сэтгүүлчээ цалин­жуу­лах юм уу хаашаа юм. Хөрөнгө оруулагчаас нь салгачихаад, дээрээс нь редакци реклам хийж болохгүй. Харин олон эзэдтэй л байвал болоод явчихна гээд бай­гаа нь үнэхээр амьдрал мэдэхгүй хүмүүсийн бодол юм гэхээс өөр яалтай. Бас нэг юм байна. Монголд гурваас  дээш эзэнтэй байгууллага дампуурдаг нь бичигдээгүй хууль юм. Та бүхэн бод доо. Хэдүүлээ нийлээд сайхан аваад явж байгаа байгууллага ер нь манайд байгаа юу. Хэвлэлийн байгууллага дор хаяж дөрвөн удирдлагатай байх нь зүйтэй гэснийг нийтлэлийн эхэнд хэлсэн. Редакцид нэг эзний эрх ашиг үйлчилдэг байсан бол одоо дөрвөн эзний эрх ашиг үйлчлэхээс өөр ашиг тус энд бий юу.

    Хэвлэл мэдээллийн ажилтны үндэсний зөвлөгөөн гэж ийм л юм боллоо доо. Ийм хууль зөрчсөн элдэв мэдэгдэл зэрэг зүйлийг хийж нийгэмд нөлөөлж хувьдаа нэг жаа­хан эрх ашиг олох гэсэн төрийн бус байгууллагуудыг цаашид байлгах хэрэг байгаа юм уу. Эдгээрийг хориглосон хууль баталсан ч яадаг юм бэ. Бас нэг гол зүйл нь хувийн хэвлэл мэдээллийн эзэд сонор соргог баймаар байна. Тэд хаана юу болж байгааг мэддэг, бас өөрс­дийн хэвлэл мэдээлэл дээр хөрөнгө нийгэмчлэх, хөрөнгө мөнгөтэй хүмүүсийг элдвээр баалах зэрэг нийтлэл, нэвтрүүлгийг гаргахыг болиулмаар юм.

Эх сурвалж: Өдрийн сонин

Ж.Сандагдорж
0
ЖИРГЭХ
Санал болгох
Осголтын үед үзүүлэх анхан шатны тусламж
ТАНЫ АМРАЛТАНД: Алжаал, стресс ядаргааг тайлах шилдэг хоол, хүнс
Орхон, Өвөрхангай, Сүхбаатар аймгуудын ерөнхий боловсролын сургуулиудад хадгалж байсан химийн бодисуудыг устгуулжээ
3 жил гаруйн хугацаанд 1000 орчим нэр төрлийн бүтээгдэхүүн зах зээлд гаргажээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (3)

  • ee balai ka ka (103.26.194.53)
    yu bicheed bnaa, sogtuu yumuu, nert gedeg ugiig hezee haana hen deer heregledgig medehgyi hevtej yun balai yum ereechvee, oilgoh ch arga alga, uuriinhuu neriin umnu nert gej taviagyi ni ih yum ka ka ka, mygaagiin bolovsrolgyi balai heden ah duugin neg bh ka kaka
    2013 оны 10 сарын 08 | Хариулах
  • Зочин (103.9.90.252)
    ene yu geh geed baigaam be dee
    2013 оны 10 сарын 08 | Хариулах
  • Зочин (103.26.194.86)
    Єдрийн сонины сурвалжлагч нэрт сэтгїїлч Ж.Сандагдорж л ганцаараа байсан Бусад нэрт сэтгїїлч нар байгаагїй.Тоншуул сэтгїїлийн нэрт сэтгїїлч Тогмид ,Матар сэтгїїлийн нэрт сэтгїїлч Мандах, 100 орчим нэрт сэтгїїлчид очоогїй гэвэл яахав Зусарч золиг вэ бїгдийг нь нэрт гээд л
    2013 оны 10 сарын 08 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • "ONE Championship" алтан бүсүүдийг олон нийтэд дэлгэгдэнэ
    17 цаг 25 мин
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
    17 цаг 37 мин
  • ТАНЫ АМРАЛТАНД: Алжаал, стресс ядаргааг тайлах шилдэг хоол, хүнс
    19 цаг 20 мин
  • Осголтын үед үзүүлэх анхан шатны тусламж
    19 цаг 20 мин
  • Энэ амралтын өдрүүдээд ХАЙРТАЙ хүмүүстэйгээ үзэх 7 гоё үзвэр
    19 цаг 20 мин
  • Энэ сарын 20-21-нд үргэлжлэх "Алтан цом"-ын барилдааны талаар та юуг мэдэх ёстой вэ?
    19 цаг 20 мин
  • "Cү.Батболдын Засгийн газар 2012 онд давхар татварыг бууруулснаар 1,7 их наяд төгрөгийг Монголд үлдээж чадсан"
    Уржигдар 22 цаг 25 мин
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
    Уржигдар 21 цаг 24 мин
  • “Хөгжлийн лиг”-ийг "Энержи", "Мегастарс", "Бакс" багууд хошуучилж байна
    Уржигдар 17 цаг 07 мин
  • Орхон, Өвөрхангай, Сүхбаатар аймгуудын ерөнхий боловсролын сургуулиудад хадгалж байсан химийн бодисуудыг устгуулжээ
    Уржигдар 16 цаг 52 мин
  • “САУСГОБИ СЭНДС” компани агаарын бохирдлыг бууруулах ажилд нэгдэж, санхүүжилтийн гэрээ байгууллаа
    Уржигдар 16 цаг 49 мин
  • 3 жил гаруйн хугацаанд 1000 орчим нэр төрлийн бүтээгдэхүүн зах зээлд гаргажээ
    Уржигдар 16 цаг 45 мин
  • Гаалийн ерөнхий газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Г.Энхтайван томилогдлоо
    Уржигдар 16 цаг 40 мин
  • Шилдэг залуу эрдэмтэн, эмч нар Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал хүртлээ
    Уржигдар 14 цаг 47 мин
  • Нийгмийн ажил мэргэжлийн сурталчлах 32 төрлийн контент бүтээжээ
    Уржигдар 13 цаг 46 мин
  • Налайх дүүрэгт 1579 ам.метр талбайд тохижилтын ажил хийгдэж дууслаа
    Уржигдар 13 цаг 08 мин
  • БНСУ-ын визны татгалзсан хариу авснаас хойш 3 сарын дараа дахин виз мэдүүлэх боломжтой болжээ
    Уржигдар 12 цаг 01 мин
  • Фото сурвалжилга: Хотын нэг өдөр
    Уржигдар 11 цаг 01 мин
  • Автомашины улсын дугаарын тэгш, сондгой хязгаарлалт хийх эсэх талаар санал авч эхэллээ
    Уржигдар 10 цаг 42 мин
  • УИХ-ын өнөөдрийн чуулганаар хэлэлцэх асуудлууд
    Уржигдар 10 цаг 26 мин
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • ТАНИЛЦ: Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Х.Нямбаатар: Дулааны тавдугаар цахилгаан станцыг 2028 онд ашиглалтад оруулахаар гэрээ байгуулаад байна
  • Т.Даваадалай: Явган замыг байгалийн чулуун хавтангаар шинэчилснээр явган хүний гэмтэл, бэртэл 15 хувиар буурсан
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Арав хоногийн ажил хэргийн визийг уригчгүйгээр мэдүүлэх боломжтой боллоо
  • Контент бүтээхэд зайлшгүй хэрэгтэй 6 хиймэл Оюуны хэрэгсэл
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна
  • Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан, авлига албан тушаалын хэрэгт холбогджээ
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
  • Улаанбаатарт -15 градус хүйтэн, цас орно
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • Т.Даваадалай: Явган замыг байгалийн чулуун хавтангаар шинэчилснээр явган хүний гэмтэл, бэртэл 15 хувиар буурсан
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
  • Х.Нямбаатар: Дулааны тавдугаар цахилгаан станцыг 2028 онд ашиглалтад оруулахаар гэрээ байгуулаад байна
  • ТАНИЛЦ: Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • Арав хоногийн ажил хэргийн визийг уригчгүйгээр мэдүүлэх боломжтой боллоо
  • Улаанбаатарт -15 градус хүйтэн, цас орно
  • “Евразийн аюулгүй байдал ба Монгол Улс” сэдэвт онол- практикийн бага хурал зохион байгууллаа
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • Контент бүтээхэд зайлшгүй хэрэгтэй 6 хиймэл Оюуны хэрэгсэл
  • “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
24 баримт
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК