
Сайд Х.Баттулга твиттер орчинд хамгийн олон дагагчтай хүний тоонд ордог. Тэрбээр өглөө эрт "Сэрцгээ болжморууд аа" хэмээн мэндэлдэг уламжлалтай. Тэгвэл саяхан түүний энэ мэндчилгээ Зам тээврийн сайд А.Гансүхийг багагүй эвгүй байдалд оруулаад авлаа. Тэрбээр Х.Баттулга сайдын өглөөний жиргээний хариуд "Сэрсэн байна" хэмээн хариу бичсэнийг шооч жиргээчид анзаарахгүй өнгөрсөнгүй. А.Гансүх бол өмнөх Засгийн газрын үед Х.Баттулга сайдын доор ажиллаж байсан хүн. Улс төрийн хүрээнд ч Х.Баттулгын хүн гэгддэг. Гэтэл одоо өөрөө бүхэл бүтэн яам толгойж байж Х.Баттулга сайдад энгээд рапорт өгөөд сууж байгааг нь хүмүүс ихэд шүүмжилж байна.
Сэтгэгдэл (6)