
Багахангай дүүргийн 2 дугаар хороо, босоо тэнхлэгийн замын 80 дахь км-ын автозам дээр зам тээврийн осол болж хүн хавчуулагдсан, чадахгүй байна гэсэн дуудлагын дагуу Аврах гал унтраах 80 дугаар ангийн 6 албан хаагч, 1 автомашинтайгаар очиход "Норд бенз" ачааны автомашин "Тоёота прус" загварын суудлын автомашинууд мөргөлдөж иргэн 17 настай эрэгтэй машины төмөр хийцэд хавчуулагдсан байсныг гаргаж, 26 настай эрэгтэй, 20 настай эрэгтэй бэртэж гэмтсэн байсныг дүүргийн эмнэлэг эмнэлгийн анхны тусламж үзүүлэн, ГССҮТ-рүү авч явсан. Азаар хүний амь нас эрсдээгүй байна.
Д.Ундрах /24tsag.mn/
Сэтгэгдэл (1)