Цагдаагийн байгууллагад гэмт хэргийн шинжтэй 54 үйлдэл бүртгэгджээ. Тухайлбал, Замын цагдаагийн газрын зүүн талын "МTD” констракшны барьж байгаа барилга дотор хүн нас барсан байна гэсэн мэдээллээр цагдаагийн байгууллагаас очиж шалгажээ. Ингээд очиж шалгахад барьж байгаа барилгын подволд Сэлэнгэ аймгийн Гуравдугаар баг Баяндалай суманд оршин суух 36 настай эрэгтэй Ш нь нуруундаа хутгалуулсан байдалтай нас барсан байжээ. Хэргийн сэжигтнийг олж тогтоосон бөгөөд шалгалтын ажиллагаа үргэлжилж байна.Д.Ундрах /24tsag.mn/


















































