зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.12.14
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Барилгын ослоос болж дандаа хөдөлмөрийн насны залуус амиа алдаж байна

2013-10-15
0
ЖИРГЭХ
Манай нийгэмд яг одоо хамгийн тулгамдаад байгаа асуудал бол хөдөлмөр аюулгүй байдлаа хангаж ажлаагүйгээс үүдэлтэй осол аваар юм. Өмнө нь бичил уурхайчид хөдөлмөр аюулгүй байдлаа хангаагүйгээс осолдож, угаартаж, шороонд дарагдаж байна гэх мэдээллүүд өдөр алгасахгүй гардаг байсан. Тэгвэл өдгөө барилгын осол аваар маш ихээр гарах боллоо.
5    Манай нийгэмд яг одоо хамгийн тулгамдаад байгаа асуудал бол хөдөлмөр аюулгүй байдлаа хангаж ажлаагүйгээс үүдэлтэй осол аваар юм. Өмнө нь бичил уурхайчид хөдөлмөр аюулгүй байдлаа хангаагүйгээс осолдож, угаартаж, шороонд дарагдаж байна гэх мэдээллүүд өдөр алгасахгүй гардаг байсан. Тэгвэл өдгөө барилгын осол аваар маш ихээр гарах боллоо. Үүнд иргэд төдийгүй цагдаа нар ч эмзэглэж байна. Тэд хүн үхсэн, хутгалуулсан, хулгай зэлгий гэх мэдээллийн сэрэмжлүүлгийг нийгэмд хүргэх нь зөв ч хөдөлмөрийн аюулгүй байдлаа хангаж ажлаагүйгээс хүний амь нас эрсдэж байгааг бүр түлхий тусгаж өгөхийг ч хэвлэл мэдээллийн хэрэгслийнхнээс хүсч байгаа юм.

Ингээд барилга дээр гарч байгаа ослын талаар ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн ажилтан Ч.Лхагвасүрэнгээс тодрууллаа.

-Барилга дээр осол гарлаа гэх мэдээлэл өдөр бүр гарах болжээ. Хэрэв барилгын ослоос болж хүн бэртэх, амь насаараа хохирсон тохиолдол хэн хариуцлага хүлээх вэ?
-Хөдөлмөр аюулгүй байдлаас үүдэлтэй хэрэг бол яах аргагүй тухайн байгууллагын болоод хувь хүний хариуцлагаас болдог.  Тухайн барилга дээр барилгын инженер, аюулгүй байдлын инженер, хөдөлмөр аюулгүй байдлын инженерүүд томилогдон ажиллах ёстой.

Мөн тухайн барилгын компани ямарваа нэг байгууллагаар ажлаа гүйцэтгүүллээ гэхэд аль аль талаас нь инженер гарч эл барилгад хяналт тавих ёстой. Гүйцэтгэж байгаа компанид ч барилгын инженер, талбайн инженер, хөдөлмөр аюулгүй байдлын эрх бүхий инженер гэж байх ёстой. Эдгээр нь нийлж тухайн барилгад хяналт тавих үүрэгтэй. Хөдөлмөр аюулгүй байдлын инженер тухайн ажилчид хөдөлмөр аюулгүй ажиллагааныхаа дүрмийг сахиж байна уу?.Өндөр дээр ажиллахад бэхэлгээгэн хийж байна уу, бэхэлгээний стандартыг биелүүлж байн уу гэдгийг хянах ёстой.

Өглөө ажилд нь гарахад нь тухайн инежер бүгдийг нь шалгаад зааварчилгаа өгч гарын үсэг зуруулсан байх шаардлагатай. Хэрэв хөдөлмөр аюулгүй байдлын инженер энэ бүхнийг хийгээгүй бол хариуцлага хүлээж эрүүгийн хэрэг үүсгэгдэнэ. Өөрөөр хэлбэл, албан тушаалдаа хайнга хандсан гэдгээр эрүүгийн хэрэг үүснэ.

-Хэрэв тухайн байгууллага хөдөлмөр аюулгүй байдлын инженергүй, авч ажлуулаагүй бол яах вэ?
- Хэрвээ тийм хүн байхгүй буюу тухайн компани ийм ажилтан томилоогүй бол компанийн захирал хариуцлага хүлээнэ. Заавал ийм албаны хүн байх ёстой гэсэн дүрэм байхад үүнийг биелүүлээгүй тохиолдолд захирал буюу барилгыг хариуцаж байгаа хүн хариуцлага хүлээх ёстой.

-Барилгын осол аваарт ихэвчлэн хэд орчим насны хүмүүс өртөж байна вэ?

-Дандаа хөдөлмөрийн насны залуучууд амь үрэгдэж нэг бол бэртэж байна. Үнэхээр яалтачгүй анхаарал хандуулах асуудал бол энэ. Дөнгөж сургуулиа төгсөөд очсон хүүхэд ч байна. Зуны амралтаараа ажиллаж байгаа залуус ч байна. Дандаа залуу эд хийж бүтээх насан дээрээ байгаа хүмүүс тухайн байгууллагын буруутай үйлдлээс болж амь насаараа хохирсоор байгаа.

Зөвхөн энэ сард гарсан барилгын осол аваараас хэд хэдэн жишээ дурдахад
,

Жишээ нэг: Баянзүрх дүүргийн 25 дугаар хороонд “Чандмань холбоо”-ийн барилгын хоёр давхраас хамгаалалтын албаны хамгаалагч ажилтай залуу унаж бэртжээ. Тодруулбал, Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороонд оршин суудаг 25 настай эрэгтэй Г гэгч нь унаж гэмтсэн байна.

Жишээ хоёр: Хан-Уул дүүргийн дөрөвдүгээр хороонд байрлах “Шинэ өргөө” ХХК-ийн барилгын хашаанд Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороонд оршин суух 36 настай эмэгтэй Г гэгч нь авто машинаар тоосго буулгаж байгаад машинтайгаа унаж гэмтсэн. Хэргийг Хан-Уул дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэс шалгаж байна.

Жишээ гурав:
СХД-ийн 20-р хороонд  "Тэнүүн буянт” ХХК-нд засварчин ажилтай 27 настай эрэгтэй Б гэгч нь тус компанийн автобус баазын хашааны үүдэнд “DAEWOO” маркын автобусанд хавчигдаж нас барсан хэргийг СХД-ийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс  шалгаж байна.

Жишээ дөрөв: БЗД-ийн 12-р хороонд ”Батширээт” ХХК-ний баригдаж байгаа барилга дээр Хэнтий аймгийн Батширээт сумын харьяат иргэн 25 настай эрэгтэй А, мөн сумын харьяат иргэн 23 настай эрэгтэй О нар угсардаг төмөр шат зөөж байгаад өндөр хүчдэлийн шугаманд хүрч тогонд цохиулж нас барсан байна. Хэргийг одоогоор БЗД-ийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс шалгаж байгаа юм. Эх сурвалжийн мэдээлж буйгаар тухайн компани өндөр хүчдэлийн хулгайн тог хэрэглэж байгаад ажилчид нь ийн амиа алдахад хүрсэн байж магадгүй юм.

Жишээ тав:
Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт орших Номин хайпермаркетын барилгыг буулгахаар ажиллаж байсан 38 настай эрэгтэй Т нь  багана төмрөөс унаж гэмтэн, 31 настай эрэгтэй Б гэгч нь 6 метр өндөр багана төмрөөс мөн унаж нас барсан юм.

Жишээ зургаа: Налайх дүүргийн 2-р хорооны МСҮТ-ийн урд байрлах баригдаж буй орон сууцны барилга дээрээс 28 настай эрэгтэй О  унаж гэмтсэн хэргийг Налайх дүүргийн цагдаагийн хэлтэс  шалгаж байна.

Жишээ долоо:
ХУД-ийн 11-р хороо Яармагийн гүүрнээс зүүн тийш Маршалын гүүр хүртэл өндөр хүчдэлийн шугам татаж байсан Эрчим хүчний барилга угсралтын газрын “CAT” маркийн трактор уулын уруу унаж жолоочийн бүхээгт сууж явсан иргэн 48 настай эрэгтэй Г нас баржээ.

Энэ мэт хөдөлмөрийн аюулгүй байдлаа хангаж ажлаагүйгээс үүдэлтэй хэрэг  өдөр алгасахгүй гарч байна. Үүнд барилгын холбогдох удирдлагууд цаашлаад мэргэжлийн хяналт, хяналт тавих эрх бүхий байгууллагууд анхаарч ажиллах шаардлагатай байна. Адаглаад тус барилгын үйл ажиллагаа явагдаж байгаа газрын хорооны засаг дарга анхаарал тавьж, зохих шаардлагыг тавьж байх нь зүйтэй юм.

Яг хийж бүтээх насандаа яваа залуус маань барилга дээрээс унаж, тогонд цохиулж, мод төмөрт дарагдаж амь насаа алдаж, эсвэл дахиж хөдөлмөрлөж чадахгүйгээр бэртэж байгаа нь яалтачгүй нийгмийн эмгэнэл юм.

24tsag.mn

0
ЖИРГЭХ
Санал болгох
Үүнийг #ТА бод! Үлдэх #ҮРС чинь #АГААР амьсгалах уу #АЛТААР амьсгалах уу
DZ мэн Б.Дашзэвэгт есөн жилийн ял оноов
Харумафүжи Д.Бямбадоржид холбогдох хэрэг прокурорт шилжжээ
Дэлхийд шуугиан тариад байгаа нугасан хошуут үлэг гүрвэлийг Монголоос “хулгайлжээ”
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (5)

  • Zochin (85.218.60.11)
    Zubhun zaabarchilga ugsunuur bish,gol ni hamgalaltiin hergeseluudig buren hereglej bgaa eseh ni gol ni shuudee
    2013 оны 10 сарын 16 | Хариулах
  • Зочин (202.21.106.102)
    arai aimar ymaa ene 1 bodoj 2 tungaah heregtei
    2013 оны 10 сарын 15 | Хариулах
  • Зочин (202.21.106.166)
    hariutslaga toots naa baiguulgadaa hvnii ami nas himdhan boljee
    2013 оны 10 сарын 15 | Хариулах
  • zochin (202.70.46.205)
    ene barilgiin salbariin darga zahiraluud n oorsdoo ih haritsaanii soelgui buduuleg darga zahiral ghleeree tm bh estoi ym shig tgd drs n ajilchid oorsdoo bs buruutai ajiliin bairan dr arhi uuna, zodoldono tiimerhuu zuiluudees bolood ajiliin bairnii osol ih garj bga ym shuu dee ....
    2013 оны 10 сарын 15 | Хариулах
  • Зочин (202.21.106.168)
    tiim shdee uund hariutsgalagta handah yostoi
    2013 оны 10 сарын 15 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • "ONE Championship" алтан бүсүүдийг олон нийтэд дэлгэгдэнэ
    19 цаг 45 мин
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
    19 цаг 57 мин
  • ТАНЫ АМРАЛТАНД: Алжаал, стресс ядаргааг тайлах шилдэг хоол, хүнс
    21 цаг 40 мин
  • Осголтын үед үзүүлэх анхан шатны тусламж
    21 цаг 40 мин
  • Энэ амралтын өдрүүдээд ХАЙРТАЙ хүмүүстэйгээ үзэх 7 гоё үзвэр
    21 цаг 40 мин
  • Энэ сарын 20-21-нд үргэлжлэх "Алтан цом"-ын барилдааны талаар та юуг мэдэх ёстой вэ?
    21 цаг 40 мин
  • "Cү.Батболдын Засгийн газар 2012 онд давхар татварыг бууруулснаар 1,7 их наяд төгрөгийг Монголд үлдээж чадсан"
    Уржигдар 22 цаг 25 мин
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
    Уржигдар 21 цаг 24 мин
  • “Хөгжлийн лиг”-ийг "Энержи", "Мегастарс", "Бакс" багууд хошуучилж байна
    Уржигдар 17 цаг 07 мин
  • Орхон, Өвөрхангай, Сүхбаатар аймгуудын ерөнхий боловсролын сургуулиудад хадгалж байсан химийн бодисуудыг устгуулжээ
    Уржигдар 16 цаг 52 мин
  • “САУСГОБИ СЭНДС” компани агаарын бохирдлыг бууруулах ажилд нэгдэж, санхүүжилтийн гэрээ байгууллаа
    Уржигдар 16 цаг 49 мин
  • 3 жил гаруйн хугацаанд 1000 орчим нэр төрлийн бүтээгдэхүүн зах зээлд гаргажээ
    Уржигдар 16 цаг 45 мин
  • Гаалийн ерөнхий газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Г.Энхтайван томилогдлоо
    Уржигдар 16 цаг 40 мин
  • Шилдэг залуу эрдэмтэн, эмч нар Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал хүртлээ
    Уржигдар 14 цаг 47 мин
  • Нийгмийн ажил мэргэжлийн сурталчлах 32 төрлийн контент бүтээжээ
    Уржигдар 13 цаг 46 мин
  • Налайх дүүрэгт 1579 ам.метр талбайд тохижилтын ажил хийгдэж дууслаа
    Уржигдар 13 цаг 08 мин
  • БНСУ-ын визны татгалзсан хариу авснаас хойш 3 сарын дараа дахин виз мэдүүлэх боломжтой болжээ
    Уржигдар 12 цаг 01 мин
  • Фото сурвалжилга: Хотын нэг өдөр
    Уржигдар 11 цаг 01 мин
  • Автомашины улсын дугаарын тэгш, сондгой хязгаарлалт хийх эсэх талаар санал авч эхэллээ
    Уржигдар 10 цаг 42 мин
  • УИХ-ын өнөөдрийн чуулганаар хэлэлцэх асуудлууд
    Уржигдар 10 цаг 26 мин
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • ТАНИЛЦ: Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Х.Нямбаатар: Дулааны тавдугаар цахилгаан станцыг 2028 онд ашиглалтад оруулахаар гэрээ байгуулаад байна
  • Т.Даваадалай: Явган замыг байгалийн чулуун хавтангаар шинэчилснээр явган хүний гэмтэл, бэртэл 15 хувиар буурсан
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Арав хоногийн ажил хэргийн визийг уригчгүйгээр мэдүүлэх боломжтой боллоо
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • Контент бүтээхэд зайлшгүй хэрэгтэй 6 хиймэл Оюуны хэрэгсэл
  • “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
  • Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан, авлига албан тушаалын хэрэгт холбогджээ
  • Улаанбаатарт -15 градус хүйтэн, цас орно
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • Т.Даваадалай: Явган замыг байгалийн чулуун хавтангаар шинэчилснээр явган хүний гэмтэл, бэртэл 15 хувиар буурсан
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
  • Х.Нямбаатар: Дулааны тавдугаар цахилгаан станцыг 2028 онд ашиглалтад оруулахаар гэрээ байгуулаад байна
  • ТАНИЛЦ: Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • Арав хоногийн ажил хэргийн визийг уригчгүйгээр мэдүүлэх боломжтой боллоо
  • Улаанбаатарт -15 градус хүйтэн, цас орно
  • “Евразийн аюулгүй байдал ба Монгол Улс” сэдэвт онол- практикийн бага хурал зохион байгууллаа
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • Контент бүтээхэд зайлшгүй хэрэгтэй 6 хиймэл Оюуны хэрэгсэл
  • “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
24 баримт
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК