
Цаг агаар хүйтэрч эхлэхээр л энд тэнд хүн осгож, халтирч нас барлаа гэх мэдээллүүд цацагддаг. Тэгвэл эхнээсээ дуулдаад эхэлж байна. Өчигдөр л гэхэд Баянзүрх дүүргийн 23 дугаар хороонд Улиастайд 34 настай эрэгтэй хүн осгож нас баржээ. Хүйтэрч байгаа энэ үед иргэд анхаарал болгоомжтой явж, согтууруулах ундаа хэрэглэж шөнө орой явахдаа сэрэмжтэй явахыг анхааруулж байна.