
Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт Төмөр замын “Эмээлт” өртөөнөөс баруун хойд зүгт 11 км-ын зайд /Ө-470 95I 00II У-1060 49I 00II/ 2013 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 22.08 цагт 3.7 магнитутын газар хөдлөлтийн чичирхийлэл мэдрэгдсэн тухай бид мэдээлсэн. Тэгвэл Эмээлтийн баруун хойно яг тэр газар одоо ч газар хөдөлсөөр байгаа юм байна. Одоогоор хүний амь эрсдсэн, хохирол их хэмжээгээр учирсан зүйл алга байгаа аж.
Д.Ундрах /24tsag.mn/