Хан-Уул дүүргийн нэгдүгээр хороонд иргэн Ц-ийн хашааг машинаараа ирж мөргөлөө гэсэн дуудлага цагдаагийн байгууллагад өчигдөр иржээ. Ингээд цагдаагийн байгууллагаас шуурхай очиж шалгахад "Соната 6" маркийн автомашинаараа такси үйлчилгээнд явдаг иргэнийг үйлчлүүлж байсан залуу нь боож, дээрэмдэхийг завдсан аж. Тодруулбал, Хан-Уул дүүргийн 23 настай иргэн У гэгч нь таксины жолоочийг жолоочийг дээрэмдэх үйлдэл гаргасан байна. Улмаар ноцолдож байгаад айлын хашаа мөргөжээ. Одоогоор хэргийг Хан-Уул дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэс шалгаж байна. Такси үйлчилгээнд явдаг иргэд шөнө оройн цагаар явахдаа үйлчлүүлж байгаа хүмүүсээ ажиглаж, сэжигтэй хүмүүсийг авахгүй байхыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.Д.Ундрах /24tsag.mn/


















































