
Нийслэлийн Налайх дүүрэгт хүн амины ноцтой хэрэг гарч, олны танил нэгэн эрхэм машиндаа зургаа буудуулан нас баржээ гэх мэдээлэл хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдах болсон. Тэгвэл энэ мэдээллийн талаар албаныхан хэлэхдээ “Өчигдөр орой Налайх дүүргийн хоёрдугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Мустанг” баарны гадна нэгэн иргэн авто машиндаа буудуулж амиа алдсан хэрэг гарсан нь үнэн. Одоогийн байдлаар талийгаач нь Баянгол дүүргийн иргэн Э гэгч болох нь тогтоогдоод байна. Хэргийн мөрдөн байцаалт эхэлсэн учир дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй” гэв.