Чингэлтэй дүүргийн дөрөвдүгээр хороо, Бага тойрууд байрлалтай “Толла” хүнсний дэлгүүрт нүүрэндээ баг зүүсэн буутай цагдаа орж дээрэмдэхийг завдсан тухай мэдээллийг хүргэж байсан. Тэгвэл энэхүү цагдаа нь удаа дараа дээрэм хийхийг завдаж байсан юм. Түүнийг одоогоор Прокурорын дэргэдэх мөрдөн байцаах газар шалгаж байгаа. Тиймээс шалгалтын явцын талаар Х.Тэмүүжин сайдаас тодруулахад "Цагдаагийн байгууллага дотор тэр дундаа эрүүгийн цагдаагийн дотор буу гаргаад дээрэм хийгээд явж байна гэдэг байж боломжгүй зүйл. Цагдаагийн байгууллагынхан бол энэ хэргийг сонсоод маш их гайхсан. Учир нь энэ цагдаа бол гурван үе дамжсан цагдаа байсан. Өвөө нь цагдаа, аав нь цагдаа.Тэгэхээр гурван үе дамжсан цагдаагийн албан хаагч дээрэм хийж байна гэдэг манай сургалтын тогтолцоо болохгүй байгааг илэрхийлж байна. Мөн дотоод хяналт сайн байгааг илтгэж байгаа юм. Би бол нэг зүйл дээр хатуу байр суурьтай байгаа. Цагдаагийн алба хаагчид иргэн зодсон бол ямар ч өрөвдөх эсвэл албан хаагч талаас нь бодох зүйл байхгүй. Шууд л хариуцлага тооцож, ажлаас нь хална" гэв.Д.Ундрах /24tsag.mn/



















































Сэтгэгдэл (2)