Уржигдар Төрийн ордны нэг давхарт утаа гараад байна гэсэн дуудлагаар Нийслэлийн цагдаагийн газрын гэмт хэрэгтэй тэмцэх газрынхан очиж шалгажээ. Мөн Төрийн албаны онцгой байдлын газрын байцаагч нар шалгахад Төрийн ордоны доод хонгилын жижиг өрөөнд гал гарсан байдалтай тортог болсон байжээ. Чухам юунаас болж утаа гарч, гал гарсныг одоогоор шалгаж байгаа юм байна. Ямартаа ч цагдаагийн байгууллагынханыг очиж шалгахад хана нь тортог болсон, цахилгааны утас залгуурууд ил харагдах гэмтэлгүй байсан байна. Одоогоор эл хэргийг Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс шалгаж байна.Д.Ундрах /24tsag.mn/


















































