Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байх Улаанчулуутын хогийн цэгээс эхсээс нь салгаагүй нярайн цогцос олдсон талаарх мэдээлэл гарч эхэллээ. Энэ талаар ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн ажилтан Ё.Лхагвасүрэнгээс тодруулахад, "Энэ сарын 22-нд Улаанчулуутаас нярайн цогцос олдсон. Олдох үедээ гадны нөлөөтэй нас барсан байж болзошгүй байдалтай буюу хоолойг нь хэрчээд хаясан байсан. Хүүхдээ тийм байдалтай болгож хаясан эхийг олж эрүүгийн хэрэг үүсгээд байгаа" гэв.Д.Ундрах /24tsag.mn/



















































Сэтгэгдэл (2)