Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Номхон далайн баруун бүсийн хорооны 64 дүгээр чуулганы үеэр Вакцин дархлаажуулалтын глобаль альянс (ВДГА)-аас тусгай хуралдааныг зохион байгуулав.Хуралдааныг Монгол Улсын Эрүүл мэндийн сайд даргалсан ба хуралдаанд ДЭМБ-ын Дархлаажуулалтын өргөтгөсөн хөтөлбөрийг хариуцсан холбогдох ажилтнууд болон Номхон далайн баруун бүсийн улс орнуудын төлөөлөгчид оролцлоо. Хуралдаанд ВДГА-ын Ази номхон далайн улс орнуудын хөтөлбөр хариуцсан захирал хатагтай Кумар илтгэл тавилаа. Тэрээр тус байгууллагаас Номхон далайн бүсийн улс орнуудын дархлаажуулалтын хөтөлбөрийг хэрхэн дэмжиж ажиллаж байгаа талаар танилцуулаад зарим тодорхой асуудлаар улс орнуудтай санал солилцлоо. Тухайлбал, ВДГА-аас санхүүжилт авах үндсэн шалгуурт үндэсний нийт орлогын хэмжээнээс өөр ямар шалгуурууд байж болох, шинээр нэвтрүүлэх вакцины төлөвлөгөө, ВДГА-ын Удирдах зөвлөлд бүсийн төлөөлөл оруулах сонирхол байгаа эсэх зэрэг асуудлаар ярилцав.
Хэлэлцүүлэгт Монгол улсыг төлөөлж ЭМЯ-ны ХШҮДАГ-ын дарга Др. С.Төгсдэлгэр оролцож саналаа илэрхийллээ. Тэрээр үндэсний нийт орлогын хэмжээг үндсэн шалгуур болгох нь учир дутагдалтай болохыг тэмдэглээд, нэн ядуу хүн амын эзлэх хувь болон тосовт эрүүл мэндийн салбарын зардлын эзлэх хувь зэргийг шалгуур үзүүлэлтэд оруулж болох талаар санал дэвшүүлснийг бусад улс орны төлөөлөгчид бүгд дэмжсэн байр суурьтай байлаа. Монгол улсын хувьд уушгины хатгаанаас урьдчилан сэргийлэх вакциныг шинээр дархлаажуулалтад нэвтрүүлж эхэлж байгааг дурьдаад, нэвтрүүлсэн вакцинуудыг Засгийн газар ВДГА-ын хямдралтай үнээр худалдан авах бололцоо олгож байгаад талархлаа илэрхийлэв. Түүнчлэн тус байгууллагын Удирдах зөвлөлд бүсийн төлөөлөл байх нь зүйтэй гэж узэж байгаагаа хуралдаанд оролцогчид илэрхийлж байлаа.
ВДГА-ын талаар товч тэмдэглэхэд, тус байгууллагын хөтөлбөрт хамрагдах үндсэн шалгуур нь улс орны үндэсний нийт орлогын хэмжээнээс хамаардаг ба Монгол улсын хувьд сүүлийн жилүүдэд уул уурхайгаас үүдэлтэй орлого нэмэгдсэнээс тус байгууллагын туслалцааг авах шалгуурт тэнцэхгүй болсон юм. Гэсэн хэдий ч Дархлаажуулалтын өргөтгөсөн хөтөлбөрийн хүрээнд нэвтрүүлсэн вакцинуудыг ВДГА-ын хямдралтай үнээр худалдан авах бололцоог тус байгууллага улс орнуудад олгож байгаа юм. Дээрх хэлэлцүүлгийн нэгдсэн дүгнэлтийг ирэх 11 дүгээр сард болох ВДГА-ын Удирдах зөвлөлийн хуралдаанд танилцуулах юм байна.