ХУД-ийн 4-р хороонд гэртээ 1 ой зургаан сартай эрэгтэй Э нь тогоотой буцалсан усан дээр унаж түлэгдэн эмчлүүлж байгаад нас барсан байна. Хэргийг ХУД-ийн цагдаагийн хоёрдугаар хэлтэс шалгаж байна. Эцэг нь хайхрамжгүй байдал, хараа хяналтгүйгээс бяцхан үрс хохирч байна. Тиймээс эцэг, эх асран хамгаалагчид нь хүүхдэд тавих хараа хяналтаа сайжруулах хэрэгтэй байна. Мөн ЧД-ийн 7-р хороонд 30 настай эмэгтэй А нь согтуурсан үедээ нөхөр Б-тэй марган өөрийн хэвлий тус газар хүйтэн мэсээр гэмтээсэн байна. Хэргийг ЧД-ийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс шалгаж байна.Ахуйн орчинд гэмт хэрэг үйлдэгдэх явдал буурахгүй байгааг цагдаагийн байгууллагаас онцолж байна.Д.Ундрах /24tsag.mn/


















































