
Иргэд ахуйн нөхцөлд осолдож амиа олдох тохиолдол буурахгүй байна. Өөрийн болгоомжгүй үйлдлээс болон хайхрамжгүйгээсээ өөрийгөө болон иргэдийг хохироосоор байгаа юм. Тухайлбал өчигдөр Сонгинохайран дүүрэгт хүн амиа егүүтгэжээ гэсэн дуудлагаар цагдаагийн байгууллагаас очиж шалгажээ. Ингэхэд согтуурсан үедээ 40 настай иргэн гэрийнхээ тооноор орох гэж байгаад тоононыхоо утаснаас дүүжлэгдэж нас баржээ. Хэргийн Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хэлтэс шалгаж байна.
Д.Ундрах /24tsag.mn/