
Автомашинаа шатаах, шатаалгах үзэгдлүүд гардаг. Өнгөрсөн долоо хоногт л гэхэд хэд хэдэн удаа машин шатсан хэрэг гарсан. Тэгвэл өчигдөр Баянзүрх дүүргийн 11-р хороонд "Тоёото" маркийн авто машин шатсан хэрэг гарчээ. Хэргийг Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэс шалгаж байна. Ийн санамсар болгоомжгүй байдлаас болж гал алдаж иргэд эд зүйлээрээ их хохирч байгааг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна.
Д.Ундрах /24tsag.mn/