
ЗЦГ-ын ЖШУЗХэлтэс нь өчигдөр нийт дуудлага мэдээ мэдээлэл 306 хүлээн авсан байна. Үүнээс ХАБАЖЭГХ 16 гарч 20 хүн гэмтсэн байна. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож зам тээврин осол хэрэгт холбогдсон 7 жолооч байна. Мөн согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 62 хүнийг саатуулан гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлж ажиллажээ. Тухайлбал, өчигдөр СХД-ийн нутаг Баянхошууны зүүн салааны замд "Т.Спринтер" маркийн авто машины жолооч Ж нь "Х.Сонато" маркийн авто машинтай мөргөлдөж 2 хүн гэмтсэн байна. Тухайн хоёр авто машины жолооч нар нь согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон нь шалгалтын явцад илэрчээ.
Д.Ундрах /24tsag.mn/
Сэтгэгдэл (2)