
Өчигдөр Баянгол дүүргийн Тасганы овооны уулзвар дээр долоон автомашин мөргөлдсөн ноцтой осол гарчээ. Ослын улмаас хүний амь нас эрсдээгүй ч автомашинд зорчиж явсан хүмүүс бэртэл авсан байна. Осол “Магнай трейд” компанийн буруугаас болж гарсан аж. Тодруулбал, тус компанийн 55-45 УНЯ улсын дугаартай “Норд бенз” шатахуун түгээх автомашины тоормосны хий алдагдсанаас урдаа явж байсан долоон автомашиныг мөргөсөн байна. Осол гаргасан автомашин их хэмжээний шатахуун тээж явсан гэнэ.