
АНУ-ын иргэн Жон Мартин Кийнийг хөнөөсөн 25 настай Ч.Баттуулыг өнөөдөр ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангийн хурлын танхимд шүүхээр тов гарсан ч тодорхойгүй хугацаагаар хойшиллоо. Учир нь өмгөөлөгч К.Бауржин, Л.Баттогтох нар өнөөдөр өмгөөлөгчдийн хуралдаанд сууж байгаа учир шүүх бүрэлдэхүүнд хойшлуулах хүсэлтээ гаргасан байна. Шүүх бүрэлдэхүүн хүсэлтийг хүлээн авч хурлыг хойшлуулсан ба хурлын товыг гаргаж, өмгөөлөгч прокурор нарт мэдэгдэх аж.
Д.Ундрах /24tsag.mn/