зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.12.18
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Ч.Баярмаа: Олон улсад дуудлагад очих дундаж хугацаа 10 минут байдаг...

2013-11-08
0
ЖИРГЭХ

jjj_450311Амьд явбал алтан аяганаас ус ууна гэдэг. Хэлж биш хийсэж ирсэн өвчнийг анагааж, амьд явах боломж олгодог ачтан бол эмч, эмнэлгийн ажилтнууд. Тэдэн дотроо Эмнэлгийн яаралтай болон түргэн тусламжийн үйлчилгээний эмч нараас бидний цаашдын эмчилгээ ихээхэн шалтгаалдаг. Энэ хариуцлагатай бөгөөд хүндхэн үйлчилгээний талаар Эрүүл мэндийн яамны БХЗГ-ын Эмнэлгийн тусламжийн хэлтсийн ахлах мэргэжилтэн Ч.Баярмаагаас тодрууллаа.


- Сүүлийн үед түргэн тусламжийн үйлчилгээний асуудал нэлээд шүүмжлэл дагуулах болжээ. Энэ тал дээр танай яамнаас ямар чиглэлийг баримталж ажиллаж байна?


  - Эмнэлгийн яаралтай тусламжийн тогтолцоог боловсронгуй болгох, тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах асуудал нь эрүүл мэндийн салбарын бодлогын анхаарлын төвд байдаг. Аливаа өвчтөнд эмнэлгийн анхны тусламж, үйлчилгээг шуурхай, зөв үзүүлснээр өвчтөний амь нас, цаашдын эрүүл мэндийн байдал шууд хамаардаг. Тиймээс ч 2011 онд УИХ-аар батлагдан мөрдөгдөж байгаа Эрүүл мэндийн тухай хуульд түргэн тусламж, эмнэлгийн яаралтай тусламжийн талаар тодорхой зааж өгсөн. Жишээлбэл, гэнэтийн өвчин, осол гэмтэл, хордлого болон төрөх үед хамгийн ойр байрлах эрүүл мэндийн байгууллага яаралтай тусламж, үйлчилгээг үзүүлэх үүрэгтэй. Түүнчлэн яаралтай болон түргэн тусламжийн үйлчилгээг төр хариуцаж, гамшиг, онцгой байдлын үед эрүүл мэндийн байгууллагын бэлэн байдлыг хангах зэргийг тусгасан. Үүнээс гадна Засгийн газрын 2010 оны 318 дугаар тогтоолоор батлагдсан “Үндэсний түргэн тусламжийн сүлжээ” хөтөлбөр, салбарын сайдын батласан тушаал, удирдамж зэрэг бодлогын чанартай баримт бичгүүдийг батлуулан хэрэгжилтийг ханган ажиллаж байна.

- Манай улсын хүн амын нас баралтын дийлэнх хувийг зүрх судасны өвчлөл, осол гэмтэл эзэлдэг. Гэтэл энэ төрлийн өвчний үед яаралтай тусламж үзүүлэх маш чухал байдаг. Яаралтай түргэн тусламжийн үйлчилгээг сайжруулж чадвал нас баралтыг бууруулж чадах нь ойлгомжтой. Яагаад энэ үйлчилгээг сайжруулж чадахгүй байна вэ?


- Таны асуулт маш зөв. Таны хэлдгээр нас баралтын зонхилох хувийг эзэлж байгаа зүрх судасны өвчин, осол гэмтлийн үеийн тусламж чухал юм. Осол гэмтэлд өртсөн хүнд цаг алдалгүй анхны тусламжийг хугацаа алдалгүй үзүүлж чадвал нас барах, хөгжлийн бэрхшээлтэй болох магадлал 2 дахин буурдаг. Мэргэжлийн хэллэгээр бол “Алтан цаг”-т багтаж тусламж үзүүлэх ёстой. Тухайлбал, хөгжилтэй орнуудад түргэн тусламжийн дуудлагад очих дундаж хугацаа 10 минут байхад манайд хэд байдаг билээ дээ. Харамсалтай нь хотын хүн амын өсөлттэй уялдаад замын түгжрэл, хаягийн тодорхойгүй байдал, гэрэлтүүлэг муу, жолооч нарын замын хөдөлгөөний соёлгүй байдал зэрэг их олон шалтгаан анхны тусламжийг хугацаа алдалгүй хүргэхэд сөргөөр нөлөөлж байна. Үүнээс гадна иргэдийн эрүүл мэндийн боловсрол дутмагаас хүндэрсэн хойноо эмнэлэгт хандах, мөн бэлэн байдалд зориулсан санхүүжилт байхгүй зэрэг нь бас нөлөөлдөг. Энэ бүгдээс хугацаа маш их алддаг. Дээр нь түргэн тусламжийн автомашинууд хуучирсан. Нийт машины 80 гаруй хувь нь тоноглогдоогүй, багаж төхөөрөмжийн хангамж муу байдаг. Олон улсын жишигт хүрсэн стандартуудыг биелүүлэх гэхээр манай автомашин, тоног төхөөрөмжийн аль нь ч шаардлага хангадаггүй. Энэ мэтээр асуудал их байна. Тэглээ гээд бид зүгээр суугаагүй. Тухайлбал, хэт төвлөрлийг сааруулахын тулд хүн амын нягтрал ихтэй Сонгинохайрхан, Баянзүрх дүүрэгт түргэн тусламжийн салбарыг байгуулснаар 2012 онд нийт яаралтай дуудлагын 70,7 хувьд нь 20 минутын дотор хүрч үйлчилсэн нь 2009 онтой харьцуулахад бараг 2 дахин нэмэгдсэн. Цаашдаа дүүрэг бүрт эмнэлэгт түшиглэсэн яаралтай тусламжийн нэгжүүдийг байгуулахаар төлөвлөж байна. Мөн ЭМШУИС-тай хамтран яаралтай түргэн тусламжийн мэргэшсэн эмч, сувилагч, яаралтай тусламжийн туслах ажилтныг тусгайлан бэлтгэх, яаралтай тусламжийн тэнхим байгуулахаар ажиллаж байна.

- Та бэлэн байдалд зориулсан санхүүжилт гэлээ. Тайлбарлахгүй юу?

- Дэлхийн уур амьсгалын өөрчлөлт, шинэ болон шинээр сэргэж байгаа халдварууд, газар хөдлөлт, байгалийн болон хүний хүчин зүйлийн нөлөөлөл нь гамшигт өртөх өндөр эрсдлийг агуулснаар үр дагавар нь нэмэгдсээр байна. Судалгаагаар дэлхийн 30 гаруй улсын 500 сая гаруй хүн эрсдэлд амьдарч байна гэж гарсан. Энэ бүлгийн хүмүүст жирэмсэн болон хөхүүл эхчүүд, бага насны хүүхэд, өндөр настангууд оросн байгаа юм. Хүний амь нас эрсдэхээс урьдчилан сэргийлэх, эрүүл мэндийн байгууллагын аюулгүй, найдвартай ажиллагааг хангаж ажиллах нь юу юунаас чухал. Жишээ нь, Төв Азийн Казакстан, Киргиз, Молдав зэрэг орнууд эмнэлгийн яаралтай түргэн тусламж, түүний бэлэн байдалд онцгой анхаарч, эрүүл мэндийн салбарын төсвийн 5-аас доошгүй хувийг зарцуулдаг. Гэтэл манай салбарын төсөвт бэлэн байдалд зориулсан зардал огт байдаггүй. Судлаачдын үзснээр бэлэн байдалд 1 ам.доллар зарцуулбал хариу арга хэмжээнд 5-8 ам.доллар хэмнэнэ гэсэн тооцоо байдаг. Иймд бэлэн байдалд зориулсан зардалтай болох зайлшгүй шаардлагатай байгаа юм.

 - Эрүүл мэндийн яам салбарын шинэчлэлийг хийж эхэлсэн гэж байгаа. Яаралтай түргэн тусламжийн тал дээр ямар шинэчлэлийн ажлуудыг хийж, хэрэгжүүлж байна?


 - Бид хэд хэдэн томоохон ажлуудыг хийгээд байгаа. Гол ажлуудаасаа дурьдвал, Эрүүл мэндийн сайдын 2013 оны 408 дугаар тушаалаар ЭМЯ-ны дэргэдэх яаралтай болон түргэн тусламжийн Ерөнхий мэргэжилтнийг томилж, мэргэжлийн салбар зөвлөлийг шинээр зохион байгуулсан нь тус салбарын хөгжлийн бодлого, чиг хандлагыг олон улсын жишигт хүргэх нөхцлийг бүрдүүлж эхэлсэн. Мөн өнгөрсөн оноос аймаг, нийслэлийн ЭМГ-т орон тооны яаралтай, онцгой байдлын асуудал хариуцсан мэргэжилтэнг ажиллуулж эхэллээ. Өвчтөн, үйлчлүүлэгчдийг эмнэлэг хооронд явуулж чирэгдүүлж байдаг хүнд суртлын тогтолцоог халахын тулд төв эмнэлэг, тусгай мэргэжлийн төвүүд, бүсийн оношилгоо эмчилгээний төв, нэгдсэн эмнэлгийн дэргэд яаралтай тусламжийн тасаг, нэгжийг шинэчлэн байгуулах, тэдгээрийн ажиллах үлгэрчилсэн журмыг Эрүүл мэндийн сайдын 2012 оны 375 дугаар тушаалаар батлуулан ажиллаж байна. Энэ тушаалын дагуу эмнэлэг болон тусгай мэргэжлийн төвийн яаралтай тусламжийн тасаг, нэгжүүд 2012 оны эцсийн байдлаар нийт давхардсан тоогоор 410,530 үйлчлүүлэгчид эрэмблэн ангилалт, ажиглалт хийж, эмнэлгийн яаралтай тусламжийг үзүүллээ.  

Түүнчлэн зүрхний цочмог шигдээс болон тархины цус харвалтын төвийг Улсын Гуравдугаар төв эмнэлэгт, яаралтай тусламжийн сургалт аргазүйн төвийг Улсын Нэгдүгээр төв эмнэлэгт тус тус байгуулснаар яаралтай тусламж үзүүлэх цаг алдалт буурч, мэргэжлийн түвшинд тусламж, үйлчилгээг үзүүлэх боломж нээгдсэн. Европын холбоонд мөрдөгддөг “Түргэн тусламжийн машины” стандартыг орчуулан өөрийн орны онцлогт тохируулан нутагшуулах, мөн түргэн тусламж үзүүлэх байгууллага тухайлбал, Хууль зүйн яамны Мэдээлэл, шуурхайн удирдлагын төв, түргэн тусламжийн төв дуудлагыг хэрхэн хүлээн авч тусламж, үйлчилгээ үзүүлэх журмын төслийг боловсруулаад батлуулахаар төлөвлөж байна. Эрүүл мэндийг дэмжих сангийн санхүүжилтээр энэ онд яаралтай тусламжийн чиглэлээр 30 орчим эмчийг нэг сарын хугацаатай БНСУ-д сургахаар болсон. Яаралтай тусламжинд нэн шаардлагатай багаж хэрэгсэл /зөөврийн рентген, ЭХО /-г 2013 оны төсвийн 3 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар хангах ажлын тендер явагдаж байна. Эмнэлэг хүртэлх болон эмнэлэг дэх яаралтай тусламжийн уялдаа, холбоог сайжруулах, үйлчлүүлэгчийн тухай мэдээлэл дамжуулах, төрөлжсөн тархи, зүрхний мэс заслын мэргэжлийн багийг холбох, ЯТТ ийн бэлэн байдлыг хангах төслүүдийг амжилттай хэрэгжүүллээ. 

 Төр, хувийн хэвшлийн түншлэлийг хангах, хүрээнд Блю скай ХХК-тай хамтарч “Нислэгийн үед үзүүлэх яаралтай тусламж”-ийн сургагч багшийн сургалтыг Улаанбаатар хот, Өмнөговь, Сүхбаатар аймгуудад зохион байгууллаа. “Яаралтай тусламжийн шинэчлэл стратеги” (2013-2018он)-ийн төслийг боловсруулсан байна. ДЭМБ - ын санхүүжилтээр ЭМЯ-нд Шуурхай удирдлагын төв байгуулах, Монголд анх удаа ДЭМБ -ын Яаралтай болон мэс заслын тусламжийн хамтын ажиллагааны бүсийн төвийг байгуулахаар ажиллаж байна.

- Бусад улс орны сайн жишээ, туршлагыг нэвтрүүлэх боломж хэр байдаг вэ? Ажиглаад байхад өндөр хөгжилтэй улс орнууд 911-ийн системээр эмнэлэг, цагдаа, онцгой байдал, гал түймэртэй тэмцэх газруудаа нэгтгэсэн байх нь элбэг байдаг. Энэ тогтолцоо манайд хэр тохирох бол?


- Дэлхийн улс орнуудыг яаралтай тусламжийн хөгжлөөр нь хөгжсөн, хөгжиж байгаа, буурай хөгжилтэй гэж ангилдаг. Яаралтай тусламжийн тогтолцоо нь эмнэлэг хүртэлх, эмнэлэг дэх гэж хоёр хуваагддаг. 

Иргэн өөрөө өөртөө болон бусад хүмүүст үзүүлэх анхны тусламжаас эхлээд мэргэжлийн байгууллагууд болох түргэн тусламж, гал, цагдаа, онцгой байдлын газар дээр нь үзүүлэх тусламж үйлчилгээ нь эмнэлэг хүртэлх яаралтай тусламжид, харин эмнэлгийн нөхцөлд мэргэжлийн эмч, мэргэжилтэний үзүүлж байгаа тусламж нь эмнэлэг дэх яаралтай тусламжид багтдаг. Үйлчлүүлэгчид эмнэлгийн анхны тусламжийг хэрхэн шуурхай, зөв үзүүлснээс өвчтөний амь насыг аврах, цаашдын хувь тавилан хамаардаг. Хүний эрүүл мэнд, амь нас гэдэг бол бүхнээс илүү эрхэм юм. Эрдэнэт хүний амь нас, эрүүл мэндийг аврах нь чухал. Иймээс яаралтай тусламж нь хэн бүхэнд хамаатай салбар юм. Тухайлбал, эмнэлэг хүртэлх тусламж үйлчилгээг сайжруулж өргөжүүлэхэд эрүүл мэндийн салбараас гадна орон нутгийн захиргаа, нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага, зам, тээвэр, цагдаа, онцгой байдал зэрэг байгууллагуудын хамтын ажиллагаа, уялдаа холбоо маш чухал. 

АНУ, Англи, Тайван зэрэг оронд яаралтай тусламж шаардлагатай тохиолдолд эмнэлэг, цагдаа, гал командтайгаа хамтдаа цаг алдахгүй үүднээс цогцоор зохион байгуулагдсан байдаг бол Япон улсад эмнэлэг, гал команд нь хамтдаа байдаг. Түргэн тусламжийн үйлчилгээнд нь сургагдсан парамедик буюу яаралтай тусламжийн мэргэжсэн эмнэлгийн биш бус ажилтан ажилладаг онцлогтой. Энэ бүгдийг судалж Монголын нөхцөлд тохирсон хувилбарыг нэвтрүүлэх боломжтой л доо. Хамгийн гол нь дээр дурдснаар салбар хоорондын уялдаа холбоог сайжруулах хэрэгтэй.

- Ер нь олон улсад өвчтөнд үзүүлэх яаралтай тусламж, үйлчилгээний шалгуур нь ямар байдаг юм бэ? Манайхан тэр шалгуурт нь дөхөх үү?


- Хөгжсөн орнуудад өвчтөнд үзүүлэх яаралтай тусламж, үйлчилгээ, сургалтын тогтолцоог олон улсын хэд хэдэн шалгуураар тогтоодог. Нэгдүгээрт, Тусламж, үйлчилгээний байдлын шалгуур гэж бий. Үүнд эмч нар яаралтай тусламжийн чиглэлээр суурь болон гүнзгийрүүлсэн сургалтад хамрагдсан байдал, яаралтай тусламжийн мэргэшсэн эмч, мэргэжилтний тоо хангалттай байх, өвчтөн шилжүүлэх нарийн тогтолцоотой байх, гэмтлийн өвчтөнд цаг алдалгүй тусламж үзүүлэх нөхцөл бүрдүүлсэн байдал зэргийг хамруулж тооцдог. Хоёрдугаарт, Сургалтын тогтолцооны хувьд яаралтай тусламжийн мэргэжлийн сэтгүүлтэй, энэ чиглэлээр эрдэм шинжилгээ, судалгааны ажил хийгддэг, яаралтай тусламжийн мэдээллийн сантай байх зэргийг гол шалгуураа болгож авч үздэг. Гуравт, Яаралтай тусламжийг зохицуулах үндэсний байгууллагатай, төгсөлтийн дараах резиденсийн сургалттай, энэ чиглэлийн мэргэжлийн зөвлөлтэй, албан ёсны мэргэшлийн индекстэй байх зэрэг шалгуурууд ордог. Бид энэ бүх шалгуурт богино хугацаанд хүрэхийг л зорин ажиллаж байна.

 - Хөгжилтэй орнуудын түвшинд хүрч, энэ шалгуурт тэнцэхийн тулд ямар ажлуудыг хийх ёстой юм бэ?


- Цаашид эмнэлгийн яаралтай болон түргэн тусламж үйлчилгээг үр дүнтэй бүтэц, зохион байгуулалтад оруулах, удирдлага, зохион байгуулалтыг сайжруулах, техник, тоног төхөөрөмж, түргэн тусламжийн зориулалтын автомашины тоог нэмэгдүүлэх, парк шинэчлэлт хийх шаардлагатай. Ялангуяа боловсон хүчний мэдлэг, хандлага, ур чадварыг дээшлүүлэх, санхүүжилтийг нэмэгдүүлэх, орчин үеийн мэдээлэл, технологийн дэвшлийг ашиглах, иргэдийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх, тэдэнд анхны тусламжийн мэдлэг олгох, салбар хоорондын хамтын үйл ажиллагааны уялдаа зохицуулалтыг нэмэгдүүлэх замаар олон улсын жишигт ойртсон нэгдсэн тогтолцоо бий болгоно. Үүний тулд нэн тэргүүнд яаралтай тусламжийн мэргэжлийн индексийг бий болгох, яаралтай тусламжийн мэргэшсэн эмч, сувилагчийг бэлдэх, олон улсын стандартад нийцсэн сургалтын тогтолцоог бий болгох, тэр дундаа анхан шатанд ажиллаж байгаа эмч, мэргэжилтний мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх арга хэмжээг нэн тэрүүнд зохион байгуулах хэрэгтэй байна. Мөн тусламж, үйлчилгээний ачааллыг багасгах зорилгоор 24 цагийн үйлчилгээтэй яаралтай тусламж үзүүлдэг чадамж бүхий нэгжийн тоог нэмэгдүүлэх, “Яаралтай тусламжийн шинэчлэл” стратегиа батлуулж хэрэгжүүлэх шаардлагатай байгаа юм. Энэ бүгд их цаг хугацааг шаардах ч бид бүтээхийн төлөө л ажиллаж байна даа.

- Мэдээж гадны өндөр хөгжилтэй орнуудын жишигт хүрсэн сайхан үйлчилгээтэй болохыг зорих нь зөв ч манай орны онцлог гэж бий шүү дээ. Энэ онцлогт тохирсон яаралтай түргэн тусламжийн ямар хэлбэрийг хөгжүүлэх хэрэгтэй байдаг вэ?


- Монгол орон өргөн уудам нутагтай, хүн ам нь таруу байршсан учраас эмнэлгийн яаралтай тусламжийг шуурхай хүргэхэд бэрхшээлтэй. Тиймээс юуны түрүүнд агаарын яаралтай тусламж, орчин үеийн мэдээллийн технологи, алсын зайн оношилгоог хөгжүүлэх, зарим өртөг өндөртэй яаралтай тусламж, үйлчилгээг иргэний эрүүл мэндийн даатгалаас санхүүжүүлдэг болгох хэрэгтэй гэж боддог юм. Бид энэ чиглэлээр ажиллаж эхэлсэн. Ирээдүйд Монгол хүн бүр хаана амьдран сууж байгаагаасаа үл хамааран эмнэлгийн яаралтай түргэн тусламжийн үйлчилгээг шуурхай авах нөхцөл бүрдэж, тэр ч бүү хэл өндөр хөгжилтэй зарим улс шиг онгоцоор тусламж үйлчилгээ үзүүлдэг болно гэдэгт итгэлтэй байдаг.

- Ярилцсанд баярлалаа. Танд ажлын амжилт хүсье.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Арьс судлалын үндэсний төвд агаар шүүгч хүлээлгэн өглөө
Монголын баг, тамирчид бишкекийг зорилоо
Улсын шалгалт зохион байгуулах хуваарь гарчээ
Оюутан цэргийн бүртгэл ирэх сарын 2-ноос эхэлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Нэг хоногт согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 80 үйлдлийг илрүүлжээ
    47 мин
  • АБГББХ: “Хуулийг хэрэгжүүлэх арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ
    59 мин
  • Бизнес дэх төрийн оролцоог багасгаж, хувийн хэвшлийн орон зайг тэлнэ
    1 цаг 14 мин
  • Сэтгүүлчид халдаж, нулимж танхайрсан Ц.Оюунжаргалд шүүхээс торгуулийн ял оноолоо
    1 цаг 52 мин
  • НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрт сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр хамтран ажиллах санал солилцлоо
    2 цаг 0 мин
  • Хотын дарга Х.Нямбаатар Канад Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Стивен Даустыг хүлээн авч уулзлаа
    2 цаг 3 мин
  • В.Путин: Шаардлагатай бол Орос улс "түүхэн газар нутаг"-аа хүчээр булаан авна
    3 цаг 47 мин
  • Тавантолгой түлш ХХК-ийн Лаборатори магадлан итгэмжлэгдлээ
    4 цаг 6 мин
  • НИТХ-ын ажлын алба Улсын архивын үзлэгт хамрагдаж байна
    4 цаг 53 мин
  • Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
    5 цаг 4 мин
  • УИХ-ын өнөөдрийн чуулганаар хэлэлцэх асуудлууд
    5 цаг 17 мин
  • Нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа нийтийн байруудад хяналт, шалгалт хийж эхэллээ
    5 цаг 20 мин
  • Г.Дамдинням: Сайд огцроод шатахууны хараат байдлаас гарах бол маш баяртайгаар буучихна
    5 цаг 40 мин
  • Улаанбаатарт өдөртөө -8 хэм хүйтэн, цас орно
    5 цаг 54 мин
  • BILLBOARD: 2025 онд дэлхийг доргиосон ШИЛДЭГ 100 дуу
    6 цаг 4 мин
  • Дата аваад дансандаа мөнгөтэй бол ONDO × HAPPY PAY 
    6 цаг 9 мин
  • Фото сурвалжилга: Төв талбайд мөсөн хотхон урлаж байна
    21 цаг 28 мин
  • “Цагаан алт” хөтөлбөрийн дүнд түүхий эдийн 70 орчим хувийг дотоодын үйлдвэрлэгчид бэлтгэлээ
    22 цаг 39 мин
  • ӨСВӨРИЙН УУЛЫН ЦАНЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ОЛОН УЛСЫН ТЭМЦЭЭН 2025
    23 цаг 13 мин
  • “Нийгмийн ажлын тухай” анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүлэв
    23 цаг 20 мин
  • 2025 онд биднийг үүрд орхисон Монгол алдартнууд
  • ТОЙМ: 2025 онд цол цолондоо ОНЦГОЙ байсан шилдэг 24 бөх
  • Батсүмбэрээс бадарч буй хүчтэн М.Өсөхбаяр гэж хэн бэ?
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • “Хэмнэлт” ярьдаг Г.Занданшатарын Засгийн газар хэмнэх ч мөнгөгүй болжээ
  • РОЙТЕРС: “Рио Тинто”-гийн эсрэг 1.32 тэрбум ам.долларын нэхэмжлэлийг “Русал”-ын талд шийдвэрлэв
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Б.Орхонбаяр VS Улсын арслан Э.Батмагнай
  • "Cү.Батболдын Засгийн газар 2012 онд давхар татварыг бууруулснаар 1,7 их наяд төгрөгийг Монголд үлдээж чадсан"
  • Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэж байна
  • Дараах төрийн өмчит компаниудын энгийн хувьцааг нэмж гарган олон нийтэд худалдана
  • С.Наранцогтыг Монголбанк руу дэвшүүлэх нь Д.Амарбаясгаланг Г.Занданшатар гөрдсөн гэсэн үг үү?
  • УИХ-ын өнөөдрийн чуулганаар хэлэлцэх асуудлууд
  • Фортуна Н.Батбаяр, түүний охин УИХ-ын гишүүн Б.Жаргалан нар “Чингис” бондтой холбоотой юу
  • АЛТАН ЦОМ: Улсын дархан аварга Н.Батсуурь VS Улсын арслан Ц.Бямба-Отгон
  • Налайх дүүрэгт монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэгийн барилга угсралтын ажил дууслаа
  • Фото сурвалжилга: Хотын нэг өдөр
  • Барселона vs Айнтрахт Франкфурт: Удаан хугацаанд мартагдахгүй тулаан
  • “Хэмнэлт” ярьдаг Г.Занданшатарын Засгийн газар хэмнэх ч мөнгөгүй болжээ
  • 2025 онд биднийг үүрд орхисон Монгол алдартнууд
  • Батсүмбэрээс бадарч буй хүчтэн М.Өсөхбаяр гэж хэн бэ?
  • Г.Дамдинням: Сайд огцроод шатахууны хараат байдлаас гарах бол маш баяртайгаар буучихна
  • Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • РОЙТЕРС: “Рио Тинто”-гийн эсрэг 1.32 тэрбум ам.долларын нэхэмжлэлийг “Русал”-ын талд шийдвэрлэв
  • УИХ-ын өнөөдрийн чуулганаар хэлэлцэх асуудлууд
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
  • НИТХ-ын ажлын алба Улсын архивын үзлэгт хамрагдаж байна
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • Дараах төрийн өмчит компаниудын энгийн хувьцааг нэмж гарган олон нийтэд худалдана
  • ТОЙМ: 2025 онд цол цолондоо ОНЦГОЙ байсан шилдэг 24 бөх
  • БАРИМТ: Монголбанкны ерөнхийлөгчид нэр дэвшигч С.Наранцогт гэж хэн бэ?
  • Тавантолгой түлш ХХК-ийн Лаборатори магадлан итгэмжлэгдлээ
  • НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрт сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр хамтран ажиллах санал солилцлоо
  • Сэтгүүлчид халдаж, нулимж танхайрсан Ц.Оюунжаргалд шүүхээс торгуулийн ял оноолоо
  • Бизнес дэх төрийн оролцоог багасгаж, хувийн хэвшлийн орон зайг тэлнэ
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Налайх дүүрэгт монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэгийн барилга угсралтын ажил дууслаа
24 баримт
  • Батсүмбэрээс бадарч буй хүчтэн М.Өсөхбаяр гэж хэн бэ?
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК