
ХУД-ийн 4 дүгээр хороо Нүхтийн аманд өчигдөр 15.00 цагт барилгаас хүн унасан гэх дуудлагын дагуу цагдаагийн бүрэлдэхүүн, шинжээчийн хамтаар очиж шалгасан байна. Ингэхэл 54 настай эрэгтэй Т гэгч нь "Санни нүхт" компанийн баригдаж байгаа хоёр давхар барилга дээрээс унаж амь насаа алдсан байна. Хэргийг Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтэс шалгаж байна. Барилгууд хөдөлмөр аюулгүй байдлаа хангаж ажилдаггүйгээс үүдэлтэй осол аваарч гарч хүмүүс бэртэж улмаар амь насаараа хохирох тохиолдол буурахгүй байгаа юм. Уг нь 11-р сар гараад хүйтрэхээр барилгын ажил зогсох ёстой. Гэтэл барилгууд ажлаа үргэлжлүүлэн явуулж байгаа нь осол аваарыг нэмэгдүүлж байна.
Д.Ундрах /24tsag.mn/