Сонгинохайрхан дүүргийн Эрүүл мэндийн нэгдэл “Эелдэг харьцаа-Ээлтэй орчин” аяныг үйлчлүүлэгч төвтэйгөөр 11 дүгээр сарын 9-ний өдрөөс эхлэн 45 хоногийн хугацаатай зохион байгуулахаар боллоо. Эрүүл мэндийн сайдын 103 тоот тушаалын дагуу 2013 оныг “Хариуцлага, хяналтыг сайжруулах жил” болгон зарласантай холбогдуулан, тушаалын хэрэгжилтийг идэвхжүүлэх зорилгоор тус аяныг зохион байгуулж байна.
Тус аяны хүрээнд Сэтгэлд шингэсэн 8 үйлчилгээг нэвтрүүлэх, эмч, мэргэжилтнүүдийн мэдлэг ур чадвар, харьцаа, хандлагыг сайжруулах зорилгоор эмнэлгийн мэргэжилтэн, туслах ажилтнуудад “Хүний хөгжлөөс- Байгууллагын хөгжил” сэдэвт сургалтуудыг зохион байгуулах гэж байна.
Уг сургалтаар эмч, эмнэлгийн ажилтны зохистой дүр төрх, эмнэлгийн ажилтны найрсаг үг өвчний эдгэрэлтэд нөлөөлөх нь, үйлчлүүлэгч тэдний ар гэрийнхнийг тайвшруулах, албан харилцааны үг хэллэг, биеийн хэллэг, эмчлүүлэгчийг угтан авах, үдэн гаргах жаяг, угтахдаа, үдэхдээ инээмсэглэж сурах- гурван “И”-гийн зарчим, эмнэлгийн ажилтны ёс зүйн хэм хэмжээ, зан суртахууны зарчмууд, ажлын байранд мөрдөх зарчим, удирдлагын сэтгэл зүй, менежерийн ур чадвар-манлайлал, чанарын удирдлага, сэдвүүдээр үргэлжлүүлэн зохион байгуулах гэж байна. Тухайлбал,
- 2013 оны 11 сарын 9-10-ны өдрүүдэд эмч, мэргэжилтнүүдэд
- 2013 оны 11 сарын 12-17 өдрүүдэд Удирдлагын багийн гишүүдэд
- 2013 оны 11 сарын 17 –ны өдөр сувилагч, эмнэлгийн дунд мэргэжилтэн
- 2013 оны 11 сарын 18 –ны өдөр дэмжин туслах ажилчдад сургалтыг явуулах юм.
Дээрх сургалтыг Олон улсын IMACO байгууллагатай хамтран явуулна.
Нээлтийн үйл ажиллагаа 11 дүгээр сарын 09-ний өдрийн 10:00 цагт Сонгинохайрхан дүүргийн Ирээдүй цогцолборын 81 дүгээр сургуулийн “Багш хөгжлийн төв”-д болно.
Дэлгэрэнгүй мэдээллийг: Д.Сүнжидмаа -99016608, Д.Алтантуяа- 91194919 Мөнхдэлгэр - 99088148